x

“Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэсэн “Үйлдвэр технологийн парк” байгуулах тусгай зөвшөөрлийг олголоо

Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ажиллаж байна. Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн үйлдвэрт түшиглэн байгуулах “Үйлдвэр технологийн парк” төслийн танилцуулгыг хийлээ. Тус парк нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд:

  • Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл

  • Молибдений баяжмал боловсруулах төсөл хэрэгжиж,

  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр

  • “Ногоон хөгжлийн төв” байгуулж, ашиглалтад оруулах юм.

Үйлдвэр технологийн паркийг байгуулахад нийт 1,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд өнөөгийн байдлаар “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах” үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-нд хүргүүлээд байна. Тус зэсийн баяжмалын үйлдвэрт тасралтгүй ажиллах SKS технологийг ашиглаж, жилдээ 125,5 мянган тонн катодын зэс, 72 кг цэвэр алт, 38 мянган кг цэвэр мөнгө болон элементийн хүхэр, хүхрийн хүчлийг үйлдвэрлэх юм. Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олборлолтоос гадна нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр:

2020 онд хоногт -  6 тэрбум төгрөг

2025 онд хоногт - 14 тэрбум  төгрөг

2028 он гэхэд хоногт – 28 тэрбум төгрөгийн борлуулалт хийх өндөр хүчин чадалтай болох санхүүгийн тооцооллыг үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мэдээллээ. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн хүнд үеийг нуруундаа үүрч, түшиг тулгуур болж байгаад талархал илэрхийлээд "Зэс хайлуулах хий-металлургийн үйлдвэр" байгуулах Засгийн газрын тогтоол, “Үйлдвэр технологийн парк” байгуулах зөвшөөрлийн батламжийг гардуулан өглөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 1 цаг 55 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 12 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 3 цаг 22 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 5 цаг 18 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 9 цаг 15 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 9 цаг 21 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 9 цаг 27 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 9 цаг 34 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 9 цаг 44 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 4 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 10 цаг 15 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 10 цаг 19 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 10 цаг 23 мин Орон сууцны үнэ өсжээ 10 цаг 28 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 10 цаг 32 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 10 цаг 54 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 1 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 8 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 12 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 11 цаг 18 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top