x

Танихгүй бол найзаасаа хас!!

Сэрэмжлүүлэг: Цахим орчны гэмт хэрэгт холбогдсон тохиолдол өмнөх жилээс нэг дахин ихэсчээ.

Та хүүхдийнхээ гар утсыг хааяа ч болтугай шалгаж, фэйсбүүк болон бусад сошиал хаягтаа хичнээн найзтай гэдгийг нь мэдэх үү? Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгджээ.

Цахимаар бусдыг гүтгэн доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх зэрэг зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн байгууллагаас "UNFRIEND ХӨДӨЛГӨӨН"-ийг есдүгээр сард эхлүүлсэн билээ.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Эдгээр ухаалаг утасны хэрэглэгчдийн олонх нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Тэд цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна сошиал хаяг өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлж байна. Жишээлбэл, ноднин өсвөр насны хүүхдүүд “Цэнхэр халим” гэх тоглоом тоглож, хувийн мэдээллээ алдсанаасаа болоод сүрдүүлэгт өртөн цаанаас ирсэн даалгаврын дагуу амиа хорлосон тохиолдол гарсныг санаж буй биз ээ. 

Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна!

Иймээс хүүхдүүд, өсвөр үеийнхний цахим орчин дахь аюулгүй байдлыг төр засгийн хэмжээнд анхаарч, далайцтай ажлуудыг үе шаттай хийж байна. УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос санаачлан ЕБС-ийн багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн хүрээнд мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө насны хязгаарыг урьдчилан мэдээлэх, цахим орчны зохистой хэрэглээний тухай хүүхэд болон эцэг эхчүүдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, сургалтын модуль боловсруулах зэрэг ажлуудыг тусгажээ. 

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Нийгмийн сүлжээнд хүний эрх, ялангуяа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаад судалгаа, дүгнэлт хийж, сөрөг нөлөө бүхий мэдээллээс тэднийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтуудыг сануулж, цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, хүүхдийнхээ нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим гэмт хэргээс хамтдаа сэргийлэхийг уриалсан юм.

Б.Түвшинжаргал “Манай хүү, охин хоёр нийслэлийн 102 дугаар сургуулийн ахлах болон дунд ангид сурдаг. Би өглөө ажилдаа гараад оройд гэртээ ирдэг. Хүүхдүүдийнхээ фэйсбүүк, инстаграмыг байнга шалгаж чаддаггүй, ямар хүмүүстэй найз байгааг нь мэддэггүй. Нөхөр маань үүрээр ажиллаад өдөр гэртээ ирчихдэг болохоор хүүхдүүдээ сургуулиасаа хэзээ ирж, хичээл номоо хийж байгаа, эсэхийг нь мэдчихдэг болохоор сэтгэл тайван байдаг л даа. Гэхдээ мэдээгээр хүүхдүүд цахим орчны хохирогч болж байгаа тухай сонсохоор сэтгэл сэрдхийж, санаа зовдог. Хүүхдүүддээ ч энэ тухай анхааруулж, сэрэмжлүүлдэг ч энэ асуудал дан ганц эцэг эхийн хэлээд өнгөрөх асуудал биш. Сургууль дээр нь ч сар, улирал тутам анхааруулах лекц, хичээл юм уу харилцан ярих байдлаар хүүхдүүдэд маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй гэж боддог” гэлээ. 

Монгол Улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдэдээ цахим орчинд мөрдөх 5 дүрмийг зааж, ойлгуулахыг уриалсан.

Тодруулбал, 

  • Хувийн мэдээллээ нууц байлгах,

  • Интернетээр танилцсан хэн нэгэнтэй эцэг эх, асран хамгаалагчийн хяналтгүй уулзахгүй байх, 

  • Танихгүй хүнээс хэзээ ч аливаа хүсэлтийг хүлээн авахгүй байх,

  • Цахим орчинд хүн бүр үнэнээ хэлдэггүйг сануулах,

  • Санаа зовох ямар нэгэн асуудал байвал эцэг эх, асран хамгаалагчдаа хэлж байхыг хүүхдүүддээ ойлгуулж, зөвлөөрэй. 

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ цаг зав гарган, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд бүхнээ зориулах нь та бидний үүрэг билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 5 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 5 цаг 28 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 5 цаг 31 мин Хэлгүй бол төргүй 6 цаг 32 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 6 цаг 43 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 6 цаг 49 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 6 цаг 53 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 4 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист...
Top