x

Сургуулийн хүүхдийн үдийн хоолонд 2400 төгрөг зарцуулна

Манай улс 2006 оноос хойш үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үдийн цай хөтөлбөрт төрийн болоод төрийн бус өмчийн 1-5-р ангийн бүх хүүхдүүд хамрагддаг бөгөөд нэг хүүхдэд 600 төгрөгийн төсөв ноогддог байна. Өнгөрсөн жилийн байдлаар 310 мянган хүүхэд үдийн цайнд хамрагдсан бөгөөд улсын төсөвөөс 32 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Сурагчид өдрийн ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг боловч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чаддаггүй аж.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд явуулсан судалгаагаар 6-11 насны хүүхдийн 7,3 хувь нь өсөлт хоцрогдолтой, 2,8 хувь нь туранхай, нийт хүүхдийн 22,2 хувь илүүдэл жинтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ их, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 нь чихэрлэг ундаа болон шарж болгосон бэлэн хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.

Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй ,чанарын шаардлага хангасан нэгдсэн стандарттай болгохын тулд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хэрэв “Үдийн цай” “Үдийн хоол” болбол нэг хүүхдэд 2400 төгрөг байхаар тусгасан байна. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулиудад 889 тогооч ажиллаж байсан бол “Үдийн хоол” болсоноор 40 хүүхдэд 1 тогооч байхаар тооцоолон 626 тогооч, 686 туслах тогооч, 652 хоол зүйчийн ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ. Энэ хичээлийн жилд 34,2 тэрбум төгрөгийг “Үдийн цай”-ны зардалд зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд “Үдийн хоол” болбол зөвхөн хоолны зардалд 100 гаруй тэрбум төгрөг нэмж төсөвлөх шаардлагатай болох юм байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Уг хууль батлагдвал сургуулийн хүүхдийн хоолны чанар болон салбарын төсөвт ямар өөрчлөлт гарах талаар БСШУСЯ-ны Ерөнхий Боловсролын Бодлогын Газрын мэргэжилтэн Б.Дуламхандаас тодрууллаа.

-Уг хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага юу байсан юм бол? 

-Үдийн хоолны хууль бол анх удаагаа гарч байгаа хууль. Хүнсний тухай хуулинд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний талаар холбоотой нэг ч зохицуулалт байдаггүй. Монгол улсын хэмжээнд хүнсийг хэрхэн хангах вэ, хүнс гэж юу юм бэ гэдгийг л хуульчилсан байдаг. Сургуулийн хүүхдийн хоолны хууль нь яг сургуулийн орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд сургууль дотор хүүхдийг хичээллэж байх хугацаанд нь олгох хоол үйлдвэрлэл үйлчилгээнийх нь зориулалтыг нь зохицуулсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль гэдэг нэрээр өргөн барьсан.

-Хуулийн төсөлд сургуулиуд өөрийн гэсэн хоол зүйч, хоолны шим тэжээл судлаачаар мэргэшсэн хүн болон тогооч, туслах тогооч, үйлчлэгч,угаачтай байхаар тусгасан байгаа. Хичнээн тооны ажлын байр шинээр бий болох тооцоо хийсэн бэ?

-Өнгөрсөн хичээлийн жилд 517 дотуур байр болон зарим сургуулиудын 889 тогооч ажилласан байна. Энэ нь дунджаар 40 хүүхэд 1 тогооч ноогдож байна гэсэн үг. Тэгэхээр 626 тогооч, 686 туслах тогооч, 652 хоол зүйч шаардлагатай юм байна гэсэн тооцоо гарсан. Хэрэв энэ хууль батлагдах юм бол ажлын орон тоо ч нэмэгдэнэ, үйлчилгээний чанар ч сайжирна, бид тоног төхөөрөмжөө хангалттай нийлүүлэх хэмжээнд очих хэрэгтэй болно. Мөн шаардлага хангаж байгаа сургуулиудынхаа үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болно. Шаардлага хангахгүй байгаа сургуулиудынхаа нэмэлт өргөтгөл засварыг хийж гал тогоог нь сайжруулах хэрэгтэй болно.

-Хоол хүнсний хангамж, нийлүүлэлтийн талаар юу тусгасан бэ?

-Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хүрээнд тухайн орон нутгаасаа бараа бүтээгдэхүүнээ авна гээд заачихсан байгаа.Үүнийг худалдан авах ажиллагааны тухай хууль болон өмчийн тухай хуулиараа аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулаад сургууль цэцэрлэгүүдэд хүнсээ нийлүүлдэг. Энэ хуулийн төсөлд ч мөн хүнсний хангамжийг орон нутгийнхаа болоод үндэсний үйлдвэрлэгчээсээ авна гэж заасан. Аливаа импортын бараа бүтээгдэхүүнийг сургуулийн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхгүй байхаар тусгасан. Энэ бас үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих том бодлого юм.

-“Үдийн хоол” төсөл хэрэгжиж эхлэхэд хичнээн тэрбум төгрөг шаардагдахаар байгаа вэ?

-2018-2019 оны хичээлийн жилд бид 34,2 тэрбум төгрөгийг үдийн цайны зардалд зарцуулна. Хэрвээ үдийн хоол болох юм бол 100 орчим тэрбум төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Ерөнхийдөө энэ хууль батлагдаж гарахад урьдчилсан байдлаар  300 орчим тэрбум төгрөгийг цалин хөлс, хүүхдийн хоолны зардал, шинээр гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх, гал тогоо барих болон гал тогоог өргөтгөж засаж сайжруулахад шаардлагатай гэсэн тооцоо гаргаад байна.

П.Батзаяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 5 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 5 цаг 27 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 5 цаг 31 мин Хэлгүй бол төргүй 6 цаг 32 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 6 цаг 43 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 6 цаг 49 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 6 цаг 53 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 4 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист...
Top