x

Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнг нээж, уран бүтээлчдэд шагнал гардуулав

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм.

Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн ангилалд:

Монгол Улсаас 22,

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас 3,

Бүгд Найрамдах Халимаг улсаас 2,

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20,

Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2018” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ:

“Уран бичээчид ээ,
Бичиг соёлоо дээдлэгч эрхэм Монголчууд аа,

Эзэн богдын мэлмий гийсэн өдөр-Монгол бахархлын өдрөөр уламжлал болон төлөвшиж буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Энэ удаагийн “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас 22, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас 3, Бүгд Найрамдах Халимаг Улсаас 2, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20, Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна.

Их Монголын үр сад, Монгол тулгатнууд оюун сэтгэлгээгээрээ нэгдмэл байхын үндэс болсон монгол бичгийг урлаг болгон хөгжүүлэн, өв уламжлалаа бадрааж, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа монгол, өвөр монгол, буриад, халимаг зэрэг монгол туургатны уран бичээчдэд баяр хүргэхийн ялдамд уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Монголчууд Хүннү гүрнээс хойшхи бүхий л түүхийнхээ туршид 10 гаран бичиг хэрэглэж ирсний дотроос хамгийн урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг нь монгол бичиг юм. Хэдийгээр эртний согд бичгээс эх авч зохиогдсон ч энэ бол бүрэн монголжсон, монгол ахуй, сэтгэлгээг нэвт шингээсэн монгол соёл мөн.

Монгол бичгийн элементүүдийг мал амьтны бие эрхтний нэрсээр-шүд, гэдэс, нуруу, сүүл, эвэр, шилбэ гэх зэргээр нэрлэдэг нь малч монгол ахуй, уламжлалтай шууд холбоотойг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ. Монгол бичиг нь хөгжлийн явцад 1204 оноос худам монгол, 1648 оноос тод монгол гэсэн хоёр хэлбэрийг үүсгэсэн байдаг. Өнөөгийн бид бол худам монгол бичгийн өв уламжлал, соёлыг үргэлжлүүлэн дэвжээж яваа юм.

Монгол бичгийг орчин цагийн хэрэглээнд идэвхтэй байлгахын тулд миний бие 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг /зарлиг унших бол энд дарна уу/ гаргасан.

Энэхүү зарлигт монгол бичгийн цахим кодын асуудлыг шуурхай шийдвэрлэж батлуулах, монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, элсэлтийн шалгалтад заавал авч буй монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох, монгол бичгийн улсын сорилгыг албан ёсоор зохион байгуулах зэрэг асуудлаар зарим байгууллагуудад үүрэг чиглэл өгч, олон нийтэд уриалсан билээ.

Монгол үндэстний ижилсэл, ялгарал, уг мөн чанар нь өв уламжлал, хэл соёлдоо л буй. Тийм учраас түүх соёлоо үеэс үед дамжуулах үндсэн хэрэгсэл, тээгч болсон үндэсний хэл бичгээ судлах, дэлгэрүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь монгол хүн бүрийн үүрэг байх ёстой.

Тэнгэр газрыг холбосон босоо монгол бичгээрээ өв соёлоо дархлан бэхжүүлж байгаа уран бичээчиддээ дахин талархал дэвшүүлье. Та бүхний монгол соёлоо дээдлэх эрхэм сэтгэл, буянт сайн үйлс цаг үргэлжид дэлгэрч байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор, монгол түмний далай их сэтгэл, эрдэм ухааны шимээр Үндэсний бичиг маань өнөд мөнх орших болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг хоёр бүтээлийн эздэд шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Энэ жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнгийн:

Шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Каллиграфийн их мастер Тогообатын Жамсрансүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографийн шилдэг бүтээл хүртлээ.

Түүний “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээл нь зургаа дахь жилдээ “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байгаа юм.

Тусгай шагналыг Өвөр Монголын Өөртөө Засах Орноос оролцсон С.Цэнгэлийн монгол бичиг, тод, вагиндра үсэг гэсэн монголчуудын түүхэндээ зохион хэрэглэж ирсэн гурван бичиг үсгээр туурвисан “Билэг барамид” бүтээл хүртлээ.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд оролцож буй Өвөр Монголын Өөртөө Засах Орны уран бүтээлчид Монголын нууц товчоог монгол уран бичлэгээр 49 хуйлан дээр бүрэн бичсэн агар зандан авдартай эхийг гардуулсан юм. Энэхүү үзэсгэлэн 2018 оны арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд Уран зургийн галерейд үнэ төлбөргүй гарна.

Каллиграфийн их мастер Тогообатын Жамсрансүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографийн бүтээл

Эх сурвалж: www.president.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 5 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 5 цаг 28 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 5 цаг 31 мин Хэлгүй бол төргүй 6 цаг 33 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 6 цаг 44 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 6 цаг 50 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 6 цаг 54 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 5 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист...
Top