x

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааран ажиллаж байна

Нийслэлийн ИТХ-аас “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолыг өнгөрөгч 7 сард  батлан гаргасан.

Тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн бүх удирдлага, албан тушаалтан, иргэдэд үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл энэхүү тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр  холбогдох албан байгууллагуудын өнгөрсөн сард хийсэн зарим ажлуудаас тоймлон хүргэж байна.

НМХГ, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, НБГ, НЦГ-аас ирүүлсэн тайлан мэдээлэлд дурьдагсан ажлуудаас дараах хэдэн ажлыг онцлон хүргэе.

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр аливаа осол, гэмтлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагыг мөрдүүлэхээр хүүхдийн тоглоомын байгууламж болон гадна тоглоомын талбайн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангах, засвар үйлчилгээний байдалд хяналт шалгалт явуулж илэрсэн зөрчлийг арилгуулжээ.

Мөн “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг барилга, тоосгоны үйлдвэрүүд, худалдаа үйлчилгээний ил задгай зах, төвүүдэд тандалт судалгаа хийж, ажил хөдөлмөр эрхэлж буй 75 хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд тандалт хийн 12 зөрчил илрүүлэн, гарсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллажээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль 136, сургуулийн өмнөх боловсролын 227 байгууллага байдаг. Есөн дүүргээс ирүүлсэн тандалт судалгааны явцын дүнгээр 110 сургууль, 210 цэцэрлэгийн 500 метр дотор архи, согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг 1,204 аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн судалгааг гаргасан байна. Үүнээс ресторан, баар, кароаке, нийтийн хоолны газар зэрэг 387 газар байгаагаас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 361 үйлчилгээний газар байсны тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ.

Стандартын улсын үзлэг зохион байгуулж, шинэчлэх шаардлагатай стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг зохион байгуулах, хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлаар салбар дундын үзлэг, шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж иргэдийн болон орон сууцны хороолол доторх цэвэр бохир ус, дулаан, холбооны худгийн тагны ашиглалтанд хяналт тавьж бүрэн бүтэн байдлыг хангажээ.

Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулж, гадна, дотор орчныг камерын хяналтын системээр бүрэн хангах, эрсдэлтэй тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн хүүхэд залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй  “Unfriend хөдөлгөөн”- ийг иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр “Хотын соёл” аяны хүрээнд дэмжин хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагуудад дэмжиж хамтран ажиллах албан тоот хүргүүлэн, тус хөдөлгөөнд зориулан хийсэн нөлөөллийн  видео шторк зурагт хуудас, Facebook кове, прэйм зэргийг хүргүүлэн  олон нийтэд сурталчлан ажиллажээ.

Нийслэлийн харьяа агентлаг, холбогдох албан байгууллагууд тогтоолын хэрэгжилтийг хангаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаснаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдалд ноцтой зөрчил гарсан тухай гомдол, мэдээлэл олбогдох байгууллагад  ирээгүй нь тогтоол үр дүнтэй хэрэгжиж байгаагийн илрэл гэж хэлж болохоор байна. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 4 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 4 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 4 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 6 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 6 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 6 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 6 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 6 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист...
Top