x

Хөгжлийн хамгийн дөт гүүр “Цайны зам” юм

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ...

- ЦАЙНЫ ЗАМЫН ХОТЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО –

Монгол, Хятад, Оросын Түмэн газрын цайны зам дагуу хотуудын Засаг дарга нарын VI чуулга уулзалт БНХАУ-ын Хунань муж, Аньхуа хотноо боллоо. Цайны зам дагуух муж, хотуудын дарга нарын дээд түвшний уулзалтанд Монгол Улсыг төлөөлөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцож өөрийн аймаг, орон нутгийг цайны зам, хөгжлийн замын бүтээн байгуулалтанд хэрхэн холбож ажиллах талаар илтгэл тавилаа. Хятад, Монгол, Орос, Беларусь зэрэг орны цайны зам дагуу хотын захиргааны төлөөлөл, мэргэжилтэн судлаачид, аж  ахуйн нэгжийн албан тушаалтнууд хуран цугларч, шинэ эриний “Түмэн газрын цайны зам”-ын хөгжлийн замналын тухай зөвшилцөж байгаа юм. Энэхүү чуулга уулзалт “Нээлттэй, инноваци-Түмэн  газрын цайны замын шинэ эрин үеийг нээе” гэсэн уриан дор болж, төлөөлөгчид шинэ үеийн үүрэг хариуцлагын талаар ярилцан, цайны зам, аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэх   талаар шинэ үзэл бодол, санал санаачилга дэвшүүлж байв. Өдгөө урд хөршөөс “Бүс ба зам” гэдэг том санаачлага гаргаж хурдтай урагшилж байна. Дэлхийн худалдааны эргэлтийн 70 хувийг нэг бүслүүрт багтаах энэ төслийн бүтээн байгуулалтууд өрнөж, өдрөөс өдөрт Евроазийн эх газар өндийж байгаа энэ үед Түмэн газрын цайны замын чуулга уулзалт болж байгаа нь улс орнуудын хамтын ажиллагааг ойртуулах хамгийн бодитой ажил хэрэгч уулзалт болж байгаа хэрэг. Түүхэн эх сурвалжаас үзэхэд “Бүс ба зам” хөтөлбөр бол Торгоны замын үзэл баримтлал дээр суурилж гарсан бөгөөд Торгоны зам буурах үед Түмэн газрын цайны зам хөгжиж XVII зууны сүүлчээс XIX зуунд Евро-Азийн эх газарт хөгжиж эхэлсэн цайны худалдаагаар гол болгосон олон улсын худалдааны зам болсон байдаг. Тус зам Хятад, Монгол, Орос, Төв Азийн орнуудыг холбосон, гол зам нь 14 мянга гаруй километр урт үргэлжилдэг юм.

 

Энэхүү цайны зам Монголын нутгаар дайран өнгөрч байгаа. Түүн дотроо Архангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорноговь аймгийн нутгаар дайран өнгөрч байсан түүхтэй. Түүхэн нөхцөл эргээд сэргэж байгаа өнөө үед “Бүс ба зам” стратегийн ач холбогдол бүхий хөтөлбөрийг манай улс өөрийн нутгаараа дайруулан хэрэгжүүлэх, томоохон хөрөнгө оруулалтууд, хөгжлөөс шүүрч авах  алтан боломж олдож буй юм. Тиймээс цайны замын  гараа болсон Хятадын  эртний  хот Аньхуа хотноо чуулж буй нь ч учиртай. Хятадын Соёлыг дэмжих нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн “Түмэн газрын цайны зам” хамтралын дэд дарга Лю Дэнлинь чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “1000 жилийн түүхтэй зам эндээс эхэлсэн. Хятад, Монгол, Орос төдийгүй Евроазийг хамарсан орчин үеийн утга агуулгаар баяжуулан аялал жуулчлал, хил орчмын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр сэргээн хөгжүүлэх санаачилга хэрэгжиж байна. Улс орнууд хүчээ нэгтгэж, хөгжлийн шинэ хуудсыг нээж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар дамжиж хөрш улс орнууд хамтын ажиллагаагаа өргөн хэмжээнд бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой юм” гэв. Монголын талаас Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд, Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав хэлсэн үгэндээ “Монголын Энхтайван, Найрамдлын байгууллага, Хятадын Соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг, Оросын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар “Түмэн газрын цайны зам олон улсын хамтын ажиллагааны байгууллага”-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. 2016 онд Зянши мужийн Янь Шань хотноо зохион байгуулсан ээлжит уулзалтын үеэр “Түмэн газрын цайны зам”-ын хотуудын аялал жуулчлалын холбоо үүсгэн байгуулж, “Түмэн газрын цайны замын хотуудын аялал жуулчлалын холбооны дүрэм”-ийг баталсан нь “Түмэн газрын цайны зам”-ын шинэ хөгжлийн түүхийг бүтээж, цайны зам дагуух хотуудын ард түмнүүдийн хүчин чармайлт, идэвхтэй оролцоотойгоор эртний худалдааны замын соёлыг өвлөн  уламжилж, өнөө цаг үед нийцүүлэн бүс нутгийн дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг бүх талын хамтын ажиллагааны шинэ гарц болгон хөгжүүлж, “Түмэн газрын цайны зам”-ыг дэлхий дахинд таниулна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг дурдаад энэ удаагийн хурал нь “Нээлттэй байдал”, “Хамтдаа хуваалцах”, “Инноваци”, “Экологи” сэдвүүдээр өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой гэдгийг хэлж байв. “Түмэн газрын цайны зам” олон улсын хамтралын оны жигүүр дарга, Оросын Олон улсын хамтын ажиллагааны ассоциацын тэргүүн Сергей Калашников “Түмэн газрын цайны зам бол түүхэн талаас болоод өдгөө олон улсыг холбосон хөгжлийн зам юм. Өнгөрсөн жил бид хуралдаж үүний үр дүн эхнээсээ гарч байна. Аялал жуулчлалын тоо өсч байгаа төдийгүй эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжихээр болж байна. Одоо ажил хэргийн саналуудаа улам бодитой болгож, улс хооронд нэгнээ дэмнэн хөгжих боломжуудыг бодит ажил хэрэг болгох ажил хэрэгч саналыг тавьж байна. Хотуудын Засаг дарга нарын дараагийн чуулга уулзалтыг Байгаль нуурын эрэг дээр хийх саналыг дэвшүүлж байна. Түүхэн зам жимээр холбогдсон бидний хамтын ажиллагаа улам нягт болж ойртож, хамтдаа хөгжиж, биенээ дэмжиж буйд баяртай байна” гэв. Үүний дараагаар хотуудын Засаг дарга нар өөрсдийн онцлог, хөгжлийн арга замыг хэрхэн харж буйгаа  илтгэлүүддээ өгүүлсэн юм.

Монгол талаас эхний илтгэлийг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тавилаа. Түүний илтгэлд “БНХАУ-ын санаачилсан Торгоны зам, Монгол Улсын Талын зам, ОХУ-ын Европ Азийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлэх, Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлэх, эх газрын гүүр дагуух бүс нутгийн эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарт найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор “Түмэн газрын цайны зам”-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл ажиллагаа гэж үзэж байна.

Тухайлахад, Монгол Хятадын худалдааны хэмжээ 2017 онд 6,7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс ӨМӨЗО-той хийсэн худалдааны хэмжээ 4,2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 42,4 хувиар өссөн. Энэ нь Монгол Хятадын нийт худалдааны 70 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-той хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд манай аймаг голлох үүрэгтэй юм. Дорноговь аймгийн хувьд  БНХАУ болон ОХУ-ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр зам, авто зам дайран өнгөрч, Монгол Улсын нийт худалдаа эргэлт, бараа тээврийн ачааны  60 хувь нь манай аймгийн нутгаар тээвэрлэгдэж байна. БНХАУ-ын олон аймаг, хот тэр дундаа ӨМӨЗО-той хил залган оршдог байнгын ажиллагаатай хоёр хилийн боомттой аймгийн хувьд БНХАУ-тай харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дөхөм байсаар ирсэн. Мөн ОХУ-ын Эрхүү мужтай харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжүүлэхээр яриа хэлэлцээр хийж, уулзалт зохион байгуулж байгаа нь  үр дүнгээ өгч тус улстай харилцах хамтын ажиллагаа өргөжсөөр байна. Гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Ханги-Мандал боомт хүртэлх төмөр зам байгуулах ажил УИХ-ын чуулганаар дэмжигдэн, 2019 оноос ажил нь эхлэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн Сайншанд-Замын-Үүд-Эрээн чиглэлийн хурдны зам, Сайншанд-Ханги-Мандал авто замын ажлууд шил шилээ даран хийгдэхээр хүлээгдэж байна. Түмэн газрын цайны замаар дамжуулан Монгол, Хятад, Орос гурван үндэстэн хоорондын соёл, ёс заншлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг өргөжүүлэхийг зорилтын хүрээнд Дорноговь аймаг өөрийн давуу тал болох зам харилцааг түшиглэн аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байна” гэв.

Мөн Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тавьсан илтгэлдээ “Архангай аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай аймгийнхаа гадаад харилцааг уялдуулан БНХАУ, ОХУ болон бусад улсуудтай Цайны зам дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хамтран ажиллах боломж бий бөгөөд Хунань мужийн Иян хот болон энэхүү арга хэмжээнд оролцож буй БНХАУ, ОХУ-ын муж хотуудтай хөдөө аж ахуй,  аялал жуулчлал дээр суурилсан гадаад харилцааны шинэ гарц, хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой байна” гэдгийг хэлсэн бол Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “Орон нутгийн цайны зам ба Баян-Өлгий аймгийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж Монгол, Хятад, ОХУ-ыг холбосон ачаа тээвэрлэлтийг хамгийн түргэн хугацаанд, хямд өртөгөөр тээвэрлэх тээвэр логистик төв байгуулах саналыг дэвшүүлсэн.

БНХАУ-аас дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” стратегийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй зургаа дахь удаагийн Түмэн газрын цайны зам Монгол, Хятад, Орос улсын хотын дарга нарын дээд түвшний уулзалтын энэхүү арга хэмжээ нь цаашид Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор, орон зайг бий болгох хөрш гурван орны хөгжлийн бодлогуудтай уялдсан, гурван улсын хөгжилд чухал түлхэц болох төдийгүй стратегийн түншлэлийг цаашид бүх салбарт хөгжүүлэхэд бодитой жинтэй хувь нэмрийг оруулж байна.

Хурал болж буй цайны эх орон болсон Хятадын Хунань муж Аньхуа хот үсрэнгүй хөгжих зорилт  тавьж, цайны  соёлыг түгээн дэлгэрүүлэх, улмаар хөрш орнууд, бүс нутагт цайны соёлоор дамжин улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой гэдгийг оролцогч талууд онцолж байлаа.  Ялангуяа манай улсын хувьд баруун  аймгууд  цайны  зам дагуух хотуудын тоонд орж байгаа учраас энэ боломжоо  ашиглан  хөгжиж, эдийн  засгийн хувьд чадавхжих боломж  байгааг аймгуудын  Засаг дарга нар хэлж байв. Энэ удаагийн чуулга уулзалтаар цайны зам жимээр түүхэн улбаатай холбогдсон улс, хотууд хамтран хөгжин дэвших саналуудаа бодит ажил хэрэг болгох, олон тулгуураар хамтын ажиллагаа өрнүүлэх, хөрөнгө оруулалтыг татах тухай илэн далангүй зөвлөлдсөн юм. Ийнхүү Түмэн газрын цайны зам нь олон зуун жилийн туршид  Монгол, Хятад, Орос гурван улсын  найрамдлыг  бататгаж, соёлыг  харилцан  түгээгээд  зогсохгүй  өдгөө улс орнуудын  эдийн  засгийг   сэргээх  хамгийн ойрын дөт чухал  гарц болжээ. Тиймээс ч жил бүр уламжлал  болон  зохиогдох  уг арга хэмжээнд  ач холбогдол өгч, хийгдэх  ажлын цар хүрээг нэмэгдүүлэх  шаардлага байгааг оролцогч талууд хэлж байв.

Б.ОДМАА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 4 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 4 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 4 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 5 цаг 59 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 6 цаг 10 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 6 цаг 16 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 6 цаг 20 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 6 цаг 31 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист...
Top