x

Богд ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна

Сүүлийн өдрүүдэд Богдхан уулын ДЦГ-т мод бэлтгэж байгаа тухай мэдээлэл тараад байгаа билээ. Тэгвэл энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас тодруулахад дараах хариуг өглөө. 

Энэ оны 8 дугаар сарын 16-наас Нүхтийн аманд ойн цэвэрлэгээний ажил эхэлсэн бөгөөд тухайн газар бартаа саад ихтэй, уулын эгц огцом налуу болон цаг агаарын хувьд бороо ихтэй халтиргаа гулгаатай, техникийн саатлаас одоог хүртэл цэвэрлэгээний ажил дуусаагүй байгаа аж.

Нүхтийн ам талаас айл ихтэй хашаа барьсан тул Жаргалантын амаар дамжуулан цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа гэдгийг онцоллоо. 

Мөн "Ойн цэвэрлэгээ хийх гэрээний дагуу "Ойн шинэс трейд" ХХК ойн сангийн Богдхан уулын Дархан цаазат газрын Бумбатын амны 40 хэсэглэл 11, 6 дахь ялгаралд тусгаарлалт хийсэн 10 га талбайд цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажлаар нийт 374 метр куб, хэрэглээний 62.8 метр куб, түлээний мод 312 метр куб модыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20 хүртэл хугацаанд цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолт хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна" гэлээ.

  • Монгол улсын “Ойн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.2,

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 30 дугаар зүйлийн 30.3,

  • Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/235 тоот тушаалыг үндэслэн “Ойн шинэс трейд” ХХК-тай ойд цэвэрлэгээ хийх гэрээ байгуулан хортон болон түймэрт өртсөн Залаатын аманд /9 хэсэглэл 11, 13 ялгарал 17.3 га/ цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээнд хэрэглээ 207.4, 924.7 метр куб нийт 1,132.1 метр куб Нүхтийн аманд /32 хэсэглэл 15 ялгарал/ 12 га талбайд нийт 600 метр.куб, хэрэглээ 150, түлээ 450 метр.куб, нийт 600 м3 модыг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулсан байна.

2018 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар 50м3 хэрэглээ, 160м3 түлээ гарсан гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 4 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 4 цаг 56 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 4 цаг 59 мин Хэлгүй бол төргүй 6 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 6 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 6 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 6 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 6 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист...
Top