x

Нүхэн жорлонг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь бууруулах боломжтой

Нэгэн үе “Азийн цагаан дагина” гэгдэж байсан нийслэл хот маань  утаандаа  үүсэж,  бохирын үнэртээ дарлуулаад удаж байгаа билээ. Сингапурын “Страйт таймс” сонинд өнгөрсөн өвөл дэлхийн хамгийн  бохир агаартай хотуудын тухай танилцулахад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийн хотуудын хоёрдугаарт жагсаж байгаа тухай дурьдсан байдаг. Тэгвэл бид нийслэл хотынхоо гэр хороолол дахь  ариун цэврийн байгууламжийг сайжруулахгүй бол тун удахгүй, ус хөрснийхөө бохирдлоор цоллуулахад ойрхон байна.

НҮБ-аас жил бүрийн арванэгдүгээр сарын 19-нд “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийн зорилго нь ариун цэврийн байгууламжаа сайжруулахын ач холбогдлыг олон нийтэд сурталчилдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дэлхийн 00-ийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийсэн юм. Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын  зургаадугаарт  “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг.

Үүнтэй холбогдуулан “Дэлхийн 00-н өдөр”-ийг жил бүр тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн  бөгөөд 2018 онд “Эх дэлхий дуудаж байна” уриатайгаар тэмдэглэж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааг ДЭМБ, ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ орон даяар хамтран зохион байгуулж байгааг албаныхан дуулгаж байв. Хэвлэлийн бага хуралд  НЭМҮТ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа, НЭМҮТ-ийн мэргэжилтэн Ц.Болормаа нар оролцлоо. Мөн ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Ш.Уранцэцэг, БОНХЯ-ны мэргэжилтэн Х.Шүрэнцэцэг нар оролцсон юм.

"Дэлхий дээр 946 сая хүн жорлонгүй амьдарч байна"

ДЭМБ-ын тооцоогоор дэлхий дээр 2.4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй дутагдалтай амьдарч байгаа аж. 2015 оны байдлаар дэлхийн хэмжээнд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тоо 2000 онтой харьцуулахад 68 хувь болж 9.0 хувиар  өссөн боловч 2.4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй, 946 сая хүн жорлонгүй (ТХЗ, 2016) амьдарч байна. Ийм ч учраас сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хүн амыг хангах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна гэдгийг албаныхан хэлэв.

Мөн ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь, нас баралтыг 65 хувиар бууруулах боломжтой юм байна. Ариун цэврийн байгууламжид нэг долларын хөрөнгө оруулалт хийхэд эрүүл мэндэд зарцуулах зардлыг 5.5-8 доллараар хэмнэж болох тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ.

"Ус, Хөрсний бохирдолоос болж суулгалт өвчний тоо буурахгүй байна" 

Харин Монгол Улсын хэмжээнд ус, хөрсний бохирдлын асуудлыг эрчимтэй ярьж байгаа ч бие засах газрынхаа асуудлыг хот, хөдөөд цэвэрхэн, хүртээмжтэй, ус хөрсөнд бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 68 хувь нь 2015 оны байдлаар хот суурин газар амьдарч байгаа бөгөөд нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан, харин гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас энгийн нүхэн жорлон ашиглаж байна.

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь улсын хэмжээнд 2014 онд 58.3 хувь, үүнээс хотод 69.1 хувь, хөдөөд 39.4 хувьтай байна. Иймд гэр хороололд амьдардаг өрхийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглах нь анхаарал татсан тулгамдсан асуудлын нэг болж байна. Хамгийн аюултай нь хүний ялгадсаар хооллосон ялаа, шавжаар дамжин хоол хүнс, эд хогшил, бохирдож улмаар тав хүртэлх насны хүүхдийн дундах суулгалт өвчний тархалт буурахгүй байна гэдгийг албаныхан онцлов.  Энэ талаар хийж хэрэгжүүлж буй ажлын тухай холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.

НЭМҮТ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа: -Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 онд хийсэн хөрсний бохирдлын байдалд хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хяналтад хамрагдсан нийслэлийн гэр хорооллын 370 өрхийн энгийн бие засах газрын 50.2 хувь нь доторлогоогүй нүхтэй буюу бохироо хөрсөнд шууд шингээдэг, зөвхөн 14 хувь нь соруулж зайлуулдаг, 45.4 хувь нь бохир усаа нүхэн жорлондоо хийдэг байна.  Судалгааны дүнгээс харахад Улаанбаатар хотын нийт гэр хорооллын 180 гаруй мянган айл өрхийн 90 гаруй хувь нь энгийн, шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байна Иймээс сайжруулсан ариун цэврийн байгууламжийг өрх болон оршин суугчдад хэрхэн барьж ашиглах талаар дадал эзэмшүүлэх, эрүүл ахуйн дадал бий болгох зорилгоор бид “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг угтан  ЕБС-ийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарласан байгаа. Мөн  оюутан залуучуудын дунд энэ талаарх эссэ бичлэгийн уралдааныг зарлаж явуулсан. Энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулна.

ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Ш.Уранцэцэг: -Бидний хамгийн гол зорилго бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлт болсон нэг л зүйлийг ярьж байна. 2020 он гэхэд ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын тоог 40 хувьд хүргэе.  2025 онд 50 хувь, 2030 он гэхэд 60 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. “Дэлхийн 00-ийн өдөр” бол ганцхан энэ үйл ажиллагааг сурталчилсан өдөр биш юм.

Жилийн турш хийсэн ажлаа дүгнэдэг өдөр юм. Жишээ нь, бид 2018 оны эхээр “Ил задгай бие засахгүй байх” гэсэн олон улсын урианд Монгол Улс нэгдэж ороод, үүнийхээ тэргүүн туршлагыг МУЗН, НЭМҮТ-өөр дамжуулан Баянзүрх дүүргийн хоёр хороон дээр туршиж үзсэн. Дээрх хоёр хороонд нэлээд дэвшилттэй ажлуудыг хийсэн. Эхлээд бид боловсролын хөрөнгө оруулалт хийж, уулзалт хэлэлцүүлгийг хийсэн.

Мөн Энэтхэг улсад зохион байгуулсан ариун цэврийн байгууламжийн талаарх энэхүү ажлынхаа тайланг очиж тавьж, мэдээлэл өгсөн. Цаашид бид  2008 онд гарсан нүхэн жорлонгийн стандартыг айл бүр дагаж мөрдье. Эрүүл ахуйн хувьд ямар шаардлагыг хангах вэ гэдэг стандартыг  хэрэгжүүлье. 2015 оноос “Нүхэн жорлон, угаадасны нүх, MNS5924:2015” үндэсний стандарт шинэчлэгдээд, хэрэгжиж эхэлж байна.

Уг стандартаар төвлөрсөн болон бие даасан ариутгах татуургын системд холбогдох боломжгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн жорлон, угаадасны нүхний зураг төсөл зохиох, барьж ашиглах асуудлыг айл өрх бүр дагаж мөрдье гээд энэ чиглэлээрх ажлуудыг эрчимтэй хийж байна. Энэ ажилд нийслэлийн дүүрэг, хороод маань идэвхтэй оролцож байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 4 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 4 цаг 19 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 4 цаг 22 мин Хэлгүй бол төргүй 5 цаг 23 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 5 цаг 34 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 5 цаг 40 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 5 цаг 44 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 55 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top