x

Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллахаар боллоо

ОХУ өнгөрсөн тавдугаар сард Боловсролын яамаа үүрэг чиглэлээр нь төрөлжүүлэн Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам хэмээн хоёр хуваасан. Гэгээрлийн яам нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол мөн мэргэжлийн боловсролоо хариуцдаг болжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал дараах үндсэн чиглэлүүдээр санал солилцож, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллахаар тохиролцлоо. Үүнд, Монгол Улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үүний тулд орос хэлний багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх, хүүхэд залуусын дунд орос хэлний олимпиад зохион байгуулах, түрүүлсэн болон амжилт үзүүлсэн хүүхдүүдийг ОХУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах тал дээр хоёр яам бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн хоёр улсын хооронд Засгийн газрын түвшинд хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ОХУ-ын олон улсын “Артек” зуслан, Монгол Улсын “Найрамдал” олон улсын зусланд хүүхдүүдийг амраах талаар мөн ирэх онд болох Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны наймдугаар сард хоёр орны хүүхэд залуучууд оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тодорхой тохиролцоонд хүрлээ.

Тус улс 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай бие даасан хуультай болсон бөгөөд тусгай хэрэгцээт боловсрол олгох 1664 сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх тусгай хөтөлбөр, стандарт байдаг байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нарыг ОХУ-д бэлтгэж ирсэн тогтолцоог сэргээн идэвхижүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж энэ хүрээнд туршлага судлах, манай улсад хэрэгцээтэй сургалтын хөтөлбөр, стандартыг нэвтрүүлэх талаар тодорхой зөвшилцөлд хүрлээ. Тухайлбал, сүүлийн 20 гаруй жил орхигдчихоод байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нарийн мэргэжлийн багш нарыг ОХУ-д тасралтгүйгээр сургаж бэлтгэх, тусгай хэрэгцээт боловсролын талаар үе шаттай хамтарсан сургалт зохион байгуулах, үүнд ерөнхий боловсролын багш нараас гадна цэцэрлэгийн багш нарыг хамруулахаар тохиролцсоноор энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 4 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 4 цаг 18 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 4 цаг 21 мин Хэлгүй бол төргүй 5 цаг 23 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 5 цаг 34 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 5 цаг 40 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 5 цаг 44 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 55 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top