x

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Спортын яамны сайд П.А.Колобковтой уулзаж хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол, Орос хоёрын улсын найрамдалт харилцаанд спортын салбарын гүйцэтгэж ирсэн үүргийг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа Засгийн газар хоорондын болон спортын холбоодын түвшинд улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн дараах хүсэлтүүдийг албан ёсоор таввсан байна.

Үүнд, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 500 оюутныг тус улсад суралцуулах квоттой. Ирэх жил энэхүү квотын 20-ийг биеийн тамир, спортын чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хуваарилах саналыг Оросын талд тавьж, захиалгаа хүргүүлсэн байгааг сайд Ц.Цогзолмаа дурдаад спортын багш дасгалжуулагч, менежмент, спортын эмч, сэтгэл судлалын мэргэжилтэн, өвлийн спортын төрлөөр цана, тэшүүр, шорт трейк, зуны спортын төрлөөр хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн дасгалжуулагч зэрэг нарийн мэргэжлээр бакалавр, магстрийн түвшинд сургах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн 2020 онд манай улсад зохиогдох “Азийн хүүхдүүд-2020” олон улсын хүүхэд, залуучуудын спортын их наадмын зохион байгуулалт, оролцооны тал дээр хоёр улс идэвхтэй хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэнээс гадна “Торгоны зам” дагуух олон улсын авто раллиг Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх зохион байгуулалт хийх тал дээр хамтран ажиллахаар болсон аж. Мөн хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагаанд мэргэжлийн холбоодуудыг идэвхжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэнээс гадна өвлийн спортын чиглэлээр ОХУ-ын спортын бааз, дэд бүтцийг ашиглан Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилт хийх талаар санал тавьсныг Оросын тал нааштайгаар хүлээн авсан байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын Спортын яам биеийн, тамир спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобков нар гарын үсэг зурсан байна. Уулзалт болон гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны зөвлөх О.Очирмаа, БСШУСЯ-ны төлөөлөл оролцжээ. 

Монгол Улс ОХУ-тай сүүлийн 16 жилийн хугацаанд биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ хэлцэлгүй явж ирснийг талууд онцолж энэ удаагийн санамж бичиг олон жилийн дараа хийгдэж буйгаараа өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 4 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 4 цаг 19 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 4 цаг 22 мин Хэлгүй бол төргүй 5 цаг 23 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 5 цаг 34 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 5 цаг 40 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 5 цаг 44 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 55 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top