x

Хотын дарга С.Батболд 2019 оны төсвийн төслөө өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг өргөн барив.

Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэхүү асуудлуудыг хуульд заасан хугацаанд НИТХ хэлэлцэх ёстой. Тийм учраас өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлээд, 29-ний ээлжит хуралдаанаар эхний хэлэлцүүлгээ хийнэ. Хэдийгээр Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, төсвийн төслөө өргөн барих хугацаа тулсан хэдий ч та бүхэн цаг наргүй ажиллаж, нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг өргөн барьж байна. Асуудлыг шуурхай хэлэлцэх болно” хэмээв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хуульд заасан хугацааны дагуу нийслэлийн 2019 оны төсвийн төсөл болон 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалтыг өргөн барилаа. УИХ дээр төсвийн төсөл хэлэлцэх явц Ерөнхийлөгчийн хоригтой холбогдон удааширсан. Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүлээн авч, Сангийн яамтай тохиролцон тодорхой төсвийн мэдэгдлийн хүрээнд өөрсдийн төсвөө боловсруулсан. 2019 оны төсөв бол хэд хэдэн зүйлээр онцлог байгаа. Төсвийн орлого нэлээд шахуу төлөвлөгдсөн. Нийслэлийн төсөв голчлон хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Үүнтэй холбоотойгоор орлого шахуу төлөвлөгдсөн. Зарлагын хувьд цалингийн нэмэгдлийг тооцсон. Бусад урсгал зардлыг хэмнэж, илүү зарлага гаргахгүй байх тал дээр хичээн ажилласан. Төсөв байгууллагуудын зарлагыг 2018 оны түвшинд нь байлгана.

Гол анхаарал хандуулж байгаа зүйл бол хөрөнгө оруулалтын асуудал. 2018 онд тавьсан зорилт бол Улаанбаатар хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэвийн хэмжээнд хүргэх. Сүүлийн 20 гаруй жил сургууль, цэцэрлэгийн асуудлыг жил бүр ярьсаар ирлээ. Үүнийг мөр шийдье гэж УИХ, Засгийн газрын түвшинд тохиролцоод ЕБС-ийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн жил баригдаж эхэлсэн 100 гаруй цэцэрлэг, 100 орчим сургуулийн барилгыг 2019 онд гүйцээнэ. Мөн 2019 онд Улаанбаатарыг хүн амьдрахад хамгийн ээлтэй хот болгоё гэсэн гол зорилт тавьсан. Ингэхийн тулд явган замын тохижилтыг сайжруулж, зам чөлөөлж, дугуйн замыг бий болгох тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг сайжруулж, нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулъя гэсэн зорилт тавьсан.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол хотын хувьд маш чухал зүйл.  Улаанбаатар хотод газрын асуудал хүндрэлтэй байдаг. Суурьшлын бүс багатай хотын хувьд иргэн, ААН-д хэдий хэмжээний газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хэдийг нь дуудлага худалдаагаар худалдах, хэдэн төгрөгийн орлого олох зэргийг нарийн тооцож тусгасан.

Хувьчлах эд хөрөнгийн хувьд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг  хотын шинэ төв рүү нүүлгэж байгаатай холбоотойгоор хотын төвд байрлаж буй байшингуудыг худалдаад олсон орлогоороо шинэ байраа барихаар ажиллаж байгаа. Он гармагц дуудлага худалдаагаа явуулах болно.

Концессийн хуульд 2016 онд өөрчлөлт ороод нийслэлд шууд барих, шилжүүлэх концессийн жагсаалт хийхийг хориглосон байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл концессийн зээлийн өрөө дуусгасан. Үүнийг дуусгасны учир нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд итгэл төрүүлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байж болохгүй. Бид 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг дарсан.

Төр өөрөө барих боломжтой сургууль, цэцэрлэг, замыг концессоор бариулах ёстой юу гэдэг дээр анхаарч байгаа. Концессоор төр хувийн хэвшлийн зайлшгүй хамтарч хийх ёстой обьектуудыг оруулах ёстой гэж үзсэн. Цэнгэлдэх хүрээлэн, шарил хадгалах газар, хурал, зөвлөгөөний танхим зэрэг 10 гаруй томоохон барилгыг концессоор бариулахаар оруулсан байгаа” хэмээлээ.

Нийслэлийн төсвийг хуульд заасан хугацаагаар бол арванхоёрдугаар сарын 5-ны дотор НИТХ-аар хэлэлцэн батлах учиртай. Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 29-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, төсвийн эхний хэлэлцүүлэг хийнэ гэдгээ НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 3 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 3 цаг 41 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 3 цаг 44 мин Хэлгүй бол төргүй 4 цаг 46 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 4 цаг 57 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 5 цаг 3 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 5 цаг 7 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 18 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top