x

Цасан шуурганд орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно

Цасан болон шороон шуурганы улмаас зарим аймаг, сумдад нөхцөл байдал хүндэрчээ. Арваннэгдүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд салхи 40-42 м/с хүрч, шороон шуурга шуурсны улмаас 102 өрхийн гэр нурж, 15 байшингийн дээвэр хууларч, цахилгааны шон унаж цахилгаан халаалт бүрэн тасарсан байна.

Аймгийн Засаг даргын захирамж гарсны дагуу сумдын удирдлагууд малчид ард иргэдтэй шуурхай холбоо тогтоосноор хүний амь эрсдэх, малчид малтайгаа уруудаж төөрсөн тохиолдол гараагүй аж. Одоогоор хохирлыг барагдуулахаар холбогдох албан байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа юм байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн хошууч Ч.Туяатай холбогдлоо.

Тэрбээр “Хүчтэй цасан шуурганы улмаас энэ сарын 25-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд дөрвөн аймгийн 52 суманд цахилгаан тасарсан. Нийт 216 гэр, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурсан. Одоогоор орон гэргүй болсон айл өрхүүдийг гэртэй болгохоор ажиллаж үнэлгээний судалгааг хийж байна. Зарим айл өрхийн гэр бага зэрэг эвдэрсэн тохиолдол бий. Мөн есөн иргэн шуурганд төөрсөн байсныг эсэн мэнд олж, 1600 бог малыг илрүүлж эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн Увс аймагт хоёр тээврийн хэрэгсэл цасанд суусан байсныг гаргасан. Аймгууд хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа тул үнэлгээ нь гараагүй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 3 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 3 цаг 42 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 3 цаг 45 мин Хэлгүй бол төргүй 4 цаг 46 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 4 цаг 57 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 5 цаг 3 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 5 цаг 7 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цаг 18 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top