x

Н.Цэрэнбат: Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай

“Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” өнөөдөр боллоо. Чуулганыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ. Тэрбээр дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад тулгарч байгаа гэж бид үзэж байна. Иймд мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил нь маш өндөр ач холбогдолтой чухал ажил болж байгаа юм.

Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил 1970-аад оноос хийгдэж эхэлсэн харьцангуй залуу салбар боловч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулалт, ойг нөхөн сэргээж ажлын талаар олж авсан ололт амжилт, үр дүнгээ бататгах, шинэчлэх, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ үүднээс Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа хэмээлээ.

Мөн энэ үеэр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд гар бие оролцож байгаа салбарын төлөөллийг шагналаа.

Монгол улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн  хийг 80 хувь хүртэл шингээдэг байна.

Өнөөгийн байдлаар манай улсад  535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан байна. Ой доройтож хомсдосоор байгаа өнөө үед ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх түүнийг чанар, үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 3 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 3 цаг 8 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 3 цаг 11 мин Хэлгүй бол төргүй 4 цаг 13 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 4 цаг 24 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 4 цаг 30 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 4 цаг 34 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 45 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top