x

​​​​​​​Утааны эсрэг менежмент буюу түрээсийн орон сууц

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд “Буянт Ухаа-2” хороололд ажиллаж, тэнд баригдаж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцсан. Иргэдээс тус байнгын хороонд ирүүлсэн “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам нь хэт өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, иргэдэд мэдээлэл хомс, хүнд суртал ихтэй байна” гэсэн гомдлын дагуу өнгөрсөн хавар ажлын хэсэг байгуулсан байна.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд энэ оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг, Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч орон сууцыг ашиглалтад хүлээж аваагүй байгаа нь мөн л төсөв мөнгөний гачигдалтай холбоотой. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон байнгын хорооны ажлын албаныхан “Буянт Ухаа 2” хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, ажил хариуцсан хүмүүстэй нүүр тулан уулзсан юм.

Барилга, хот байгуулалтын яамн төрийн нарийн бичгийн даргын мэдээлснээр 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулах гэнэ. Гэвч 972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй байна. Ямартай ч өнгөрөгч Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жил бүр төсөвлөдөг 300 тэрбум төгрөг орчим төгрөгийг 500 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Уг нь энэ асуудлыг сарын өмнө 2019 оны төсөв батлах үеэр ярих ёстой байлаа. Гэвч оройтсон ч оргүйгээс дээр гэдэг үгтэй.

Ямартай ч эхний ээлжинд “Буянт Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцыг барьж дуусгахад шаардлагатай санхүүжилтыг олгож барилгыг ирэх нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулах хөрөнгийн эх үүсвэрийг шийджээ. Энэ удаад утааны голомтод амьдарч буй иргэдийг эхний ээлжинд орон сууцжуулах бодлогыг Засгийн газар барина гэв.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг анх Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталж, иргэдэд түрээсээр эзэмшүүлэх орон сууцны зай талбайг  30-50м2 байхаар тогтоосон байдаг. Энэ журамд 2016 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 70м2 хүртэл нэмэгдүүлсэн байна. 2015-2021 он хүртэл зургаан жилийн хугацаанд 20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангахаар хөтөлбөрт тусгаснаас одоогийн байдлаар 3000 орчим айл орон сууцанд ороод байна. Ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох “Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууц нь 2-3 өрөөтэй. Урд өмнө ашиглалтад оруулсан түрээсийн орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай, граж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ-ны үйлчилгээ зэргийг цогцоор нь төлөвлөөгүйгээс иргэдээс байнгын санал гомдол ирдэг байв. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ алдааг засч залруулах шаардлагыг барилга нийлүүлэгч нарт тавьж ажилласны үр дүнд одоо ашиглалтад оруулах 972 айлын орон сууцанд орчны дэд бүтэц, тохижилт, сургууль, цэцэрлэгийг цогцоор шийдсэн байна.

Цаашид иргэдийг хямд өртөгтэй, чанартай түрээсийн орон сууцаар хангахын тулд төрийн  болон хувийн хэвшлүүд түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах, ямар менежмент хийх шаардлагатай талаар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг холбогдох албан тушаалтнуудтай санал солилцжээ. Тухайлбал, хувийн хэвшлээр бариулсан орон сууцны 30 хүртэл хувийг зах зээлд шууд худалдан борлуулах эрхийг компанид нь олгох, үлдсэнийг нь түрээсийн орон сууцны санд шилжүүлэх гэх мэтийн хувилбарууд яригдаж байна. Энэ нь мэдээж урт хугацаанд өртгөө нөхдөг түрээсийн орон сууцны хөтөлбөрт хувийн хэвшлийнхний оролцох идэвхи, сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн, иргэд орон сууцаа түрээслэнгээ ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлээд зээлд хамрагдах буюу түрээсэлж байгаа орон сууцаа худалдаж авах, урт хугацаанд түрээслээд өртгөө нөхсөн тохиолдолд тухайн орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэх зэргээр журамд өөрчлөлт оруулахаар Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөнБарилга, хот байгуулалтын яам журмын өөрчлөлтийг боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна.

Өмнө иргэдийг түрээсийн орон сууцанд оруулахдаа сугалаагаар хуваарилдаг байсан бол ирэх нэгдүгээр сараас түрээсийн орон сууцанд орох иргэдийн хүсэлтийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгох гэнэ. Тодруулбал, утааны голомтод амьдарч байгаа болон сар бүрийн түрээсээ саатуулахгүй төлөх чадвартай байх нь эхний шалгуур болох юм байна. 

Дашрамд дурьдахад 2015 онд хөтөлбөр батлагдсанаас хойш 3000 орчим айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар барьж ашиглалтад оруулснаас 1500-г нь л түрээслүүлсэн байна. Үүнээс дөнгөж 500 гаруй өрх л зохих журмын  дагуу орсон гэдэг судалгаа гарсан тул цаашид түрээсийн орон сууцыг зөвхөн зорилтот бүлэгт нь өгдөг байх шаардлагыг Өргөдлийн байнгын хороо холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж байна.

Зорилтот бүлэг гэдэг нь ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа мөнгөгүй боловч орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, утааны голомтод амьдарч байгаа болон тодорхой хэмжээнд төлбөрийн чадвартай, бага боловч байнгын ажил орлоготой айл өрхийг хэлж байна. Тэгэхээр түрээсийн орон сууцны хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү нь чиглүүлж чадвал утааг бууруулахаас гадна албан ёсны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах давхар бодлого болно гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцоллоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 3 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 3 цаг 8 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 3 цаг 11 мин Хэлгүй бол төргүй 4 цаг 13 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 4 цаг 24 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 4 цаг 30 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 4 цаг 34 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 45 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top