x

Ид ачааллын үеэр үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөн үе шаттайгаар дараах ажлуудыг хийж байна. 

  1. Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй зогсоолуудын ачааллыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг эхлүүлээд байна.

Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний  7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн.

  1. “Саппоро - МУБИС”
  2. “25 дугаар эмийн сан - Зүүн 4 зам”
  3. “5 богд - МУБИС”
  4. “7 буудал - МУБИС”
  5. “Монгол кино үйлдвэр - МУБИС”
  6. “Саппоро - 3,4 дүгээр хороолол – Гандан - МУБИС”
  7. “3 дугаар эмнэлэг - Баруун 4 зам-Чингэлтэй дүүрэг - МУБИС”
  8. “Хархорин - Гурвалжингийн гүүр - Зайсан”

Оройн оргил ачааллын 18:20 цагт дараах богино эргэлтийн чиглэлүүдэд  тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдээд байна. 

  1. “Ард кино театр - 120 мянгат - Яармаг”
  2. “Ард кино театр- ЭТӨЧ - 5 шар”
  3. “Цэцэг төв-Хүнсний 1 дэлгүүр - 7 буудал”
  4. “Төв цэнгэлдэх - Зүүн 4 зам”
  5. “Баянгол зочид буудал - Нисэх”
  6. “Элба - Дэнжийн 1000”
  7. “Бөмбөгөр-Алтай хотхон - БММЗ”
  8. “Өргөө амаржих газар - Офицеруудын ордон”
  9. “МУБИС /зүүн/ - МУИС - 3.4-р хороолол - Өнөр хороолол - 5 шар

4 дүгээр дэлгүүр - Сэлх”

  1. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд  хот орчмын болон алслагдсан чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулах, хүртээмж багатай зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд гаралт нэмэгдүүлэх ажлын хүрээнд :

Ø  Алслагдсан дараах 16 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-9 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдсэн.

o   Ч:9 “Нисэх”

o   Ч:7 “Зунжин”

o   Ч:14 “Нарангийн гол” 

o   Ч:15 “Сонсголон”

o   Ч:13 “Тахилт”

o   Ч:28 “Сэлх”, “Ард кино театр”

o   Ч:32 “ТЭЦ3”

o   Ч:38 “Хайлааст”

o   Ч:41 “Халдвартын эмнэлэг”

o   Ч:44 “Дүнжингарав” 

o   Ч:53, Ч:54, “Яармаг”

o   Ч:56 “Буянт ухаа”

o   Ч:57 “Нарангийн гол”

o   ХО:2 “Дүнжингарав худалдааны төв”

o   ХО:3 “Гордок”

o   ХО:8 “Найрамдал” зогсоолуудаас тус тус хөдлөхөөр

Ø Ачаалал ихтэй Ч:8 “Хайлааст – МУБИС - Цэцэг төв”, Ч:27 “Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот”, Ч:41“Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг”, Ч:42 “Сүлжмэл - Нарны гүүр - Зайсан”, Ч:65 “Зайсан - Офицеруудын ордон”, чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлсэн. 

Ø Хэт хол буюу 50 км-с дээш урттай зарим чиглэлийг богиносгон хүлээгдлийн хугацааг багасгаж, өдөрт үйлчлэх давтамжийг нэмэгдүүлж, давхцалыг бууруулах ажлын хүрээнд Ч:65 “Зайсан - Офицеруудын ордон”, Ч:66 "Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол" чиглэлүүдийг шинээр төлөвлөсөн,

Ø Хот орчмын ХО:10 “Эмээлт /хурган/ - Хархорин - 10-р хороолол” чиглэлд иргэдийн эрэлтэд суурилан дунд багтаамжийн автобус үйлчилж байсныг их багтаамжийн автобус явахаар, ХО:6 “Өлзийт хороолол - 120 мянгат” чиглэлд иргэдийн санал хүсэлтээр зорчилт багатай өдрийн цагт цонхлолт хийгдэж байсанд зохих судалгаа хийж цонхлолтгүй явахаар, мөн орой сүүлийн автобус 19:44 хөдөлж байсныг 21:11 цагт хөдлөхөөр цагийг уртасгасан,

o Ч:13, Ч:44, Ч:46, ХО:2 чиглэлүүдэд эргэлтийн хугацаа хасч өдөрт ажиллах рейсийн тоо нэмэгдснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 3 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 3 цаг 8 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 3 цаг 11 мин Хэлгүй бол төргүй 4 цаг 12 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 4 цаг 23 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 4 цаг 29 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 4 цаг 33 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 44 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top