x

Тээврийн цагдаагийгийнхан Цагаан хад, Гашуун сухайтад ажиллаж байна

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн "Цагаан хад", “Гашуун сухайт” боомтод ажиллаж байна. Уг ажлын хэсэг энэ сарын 13-22-ны өдрийг хүртэл хугацаанд Өмнөговь аймагт ажиллана.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутаг дэвсгэрийн “Гашуун сухайт” хилийн боомт хүртэлх 237 километр авто замаар нүүрс тээвэрлэгч байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто замын тэмдэг, тэмдэглэгээ эвдрэлийн байдалд үзлэг хийлээ.

Түүнчлэн Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэс, тасаг, Өмнөговь аймгийн гэрээт цагдаагийн тасгаас 2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөн туслав.

Мөн  жолооч нарт шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаарх сургалт явуулан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна. 

Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Ханбогд сумын Хайрхан баг “Цагаан хад”-ийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлтийн ажил эрхэлдэг тээврийн байгууллагын 550 жолооч нарт сургалт орж, 12 дугаар сарын 16-ны өдөр “Гашуун сухайт” хилийн боомтод ирж ажилласан Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарын хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах, аюулгүй ажиллагааг хангах, тэднийг осол гэмтлээс хамгаалах чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа гэж Тээврийн цагдаагийн албнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Гантулга.Э (150.129.141.150)
    Жолооч нарыг одоо л нэг хүн гэж харж эхэлж байна даа. Тэд чинь өөрийгөө тэжээхээс гадна Монгол улсад орлого оруулдаг иргэд гэдгийг Төр засаг анхаарч үзсэнд баяр хүргэе.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • naranmandah (66.181.160.104)
    zohitsuulalt hiij chadadguigees hoish zugeer yvuulah heregteishdee ta hed teerel boldogsht unengee helhed
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 2 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 2 цаг 33 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 2 цаг 36 мин Хэлгүй бол төргүй 3 цаг 38 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 3 цаг 49 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 3 цаг 55 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 3 цаг 59 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 10 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top