x

Шинэ нисэх буудал ирэх оны долдугаар сард ашиглалтад орно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өгөв. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар энэ сарын 12-16-ны өдрүүдэд Японд Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Ерөнхий сайд нар манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой энэхүү Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээ нотолж  цаашид идэвхитэй хамтран ажиллах талаар  засгийн газрын түвшинд ойлголцож хамтарсан мэдэгдэлдээ ч дурдсан юм. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалаас ирсэн даруйдаа өнөөдөр шинэ нисэх буудлын барилгын ажлын явцтай танилцаж, асуудал хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаока болон Японы хөрөнгө оруулагч компани аж ахуй нэгжүүдийн төлөөллийг урьж оролцууллаа.

Ерөнхий сайд Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлыг ирэх оны долдугаар сард Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нээх хүсэл сонирхолтой байгаагаа Японы төлөөлөгчдөд илэрхийлээд, үүний тулд Монгол Улсын Засгийн газрын хариуцаж буй ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, шаардлагатай санхүү хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж дуусгах, концессийн гэрээнүүдийг тохирсон хугацааны дагуу хийхийн төлөө Засгийн газраас дэмжлэг үзүүлж  ажиллахаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цааш хэлэхдээ; Манай хоёр улсын хооронд яригддаг олон зүйл ажил хэрэг болж байгаад баярладаг. Манай Засгийн газрын хийж буй ажлаас нэн чухал нь энэ нисэх буудлыг ашиглалтад оруулах явдал юм. Ашиглалтад орвол жилд 3 сая зорчигч тээвэрлэдэг болно. Хүн зорчигч тээврийн төдийгүй ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно. Сая хийсэн айлчлалынхаа мөрөөр зориуд та бүгдийг энд урьсан юм. Айлчлалын хүрээнд хийгдсэн хэлэлцээрийг биелүүлэх нь хоёр талын үүрэг.  Менежментийн болон концессийн гэрээ хийх оролцогч талуудыг ч мөн энд урьж авчирсан байгаа. Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлын барилгын ажлыг шуурхайлж ирэх онд ашиглалтад оруулъя гэдэг дээр хоёр орны ерөнхий сайд нар тохирсон учраас энэ ажлыг гүйцэтгэхийн тулд хоёр талын асуудал хариуцсан хүмүүс сэтгэл гарган ажиллаарай гэж хүсч байна.

Хоёр талын менежментийн багийнхан уулзаж ярилцах хэрэгтэй. Зарим хүндрэлүүд байгаа гэсэн. Тухай нь манайх дотоодын нислэгийг энэхүү буудалд үйлдэх ёстой. Аливаа бизнест хамтын менежментээр ажиллаж байгаа оролцогч талууд бүгд ашигтай ажиллах алтан зарчим буйг баримтлах нь зүй. Манай Засгийн газар энэхүү нисэх буудлыг 51:49 хувиар менежментийн гэрээ байгуулж ажиллах талаар хэдийн шийдвэр гаргаж танилцуулсан. Иймд талууд харилцан бие биедээ итгэл үзүүлж нэгдүгээр сард багтаан гэрээгээ хийхийг даалгаж байна гэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал төслийн удирдагч нисэх буудлын барилгын ажлын явцын талаар товч мэдээлэл хийж, Засгийн газрын сайд нар зарим асуудал хариуцсан албан тушаалтнууд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Дэд бүтцийн болон санхүүжилт, зохион байгуулалтын зэрэг ойрын хугацаанд Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой долоон асуудал байгааг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар мэдээлсний дагуу хэрхэн шийдвэрлэх гарц байгаад хариу тайлбар өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас хариуцах улсын төсвийн санхүүжилт ирэх онд тасалдахгүй бөгөөд Улсын төсвийн тухай хуульд бүрэн тусгасан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Зарим газрыг чөлөөлөх ажлыг Төв аймгийн ЗДТГ-аас хуулийн дагуу хийж буй бөгөөд тулгамдсан асуудлаар БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлсэн гэв.

Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлыг барих  төслийг 2006 оны 11 дүгээр сараас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр судалгааг эхлүүлж, 2008 онд төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж, 2009-2011 онд барилгын зураг төслийг боловсруулан баталгаажуулж, 2012 онд барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерийг зарлан 2013 онд гүйцэтгэгчтэй гэрээлж, 2013-2017 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, 2018 онд чанарын баталгаажуулалт явагдаж  байна. Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал барих төслийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага удирдан хэрэгжүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани, зөвлөх үйлчилгээг “Азуса Сэккэй/ Ориентал Консалтантс Глобал” түншлэл тус тус үзүүлэн ажиллаж байна. Төслийн барилга угсралтын ажлын гэрээний нийт дүн 49,5 тэрбум иен, нэмэлт ажлын өртөг 5,9 тэрбум иен бөгөөд 23 барилга байгууламж, 9 тоног төхөөрөмж нийт 32 ажлыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс хүлээж авах ажил 98,9 хувьтай байгаа аж. Барилга байгууламжийг хүлээж авах явцад Улсын комисс  1278, ашиглалтын явцад 720 зөрчил тус тус илрүүлснийг засварлах ажил 90 орчим хувьд хүрчээ.

Монгол Улсын Засгийн газар захиалж Захиргааны барилга, Аэродромын засвар үйлчилгээний цэг, Ачаа шуудан тээврийн үйлчилгээний  нийт гурван барилгыг хариуцан гүйцэтгэгч компаниудаар бариулж буй бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай, Улсын комисс ажиллаж  байна.  Катерингийн барилга байгууламжийг концессийн гэрээгээр барихаар Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Нисэх буудал хүртэлх хурдны замын ажлын явц 86 хувьтай, ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 

Монгол, Японы Ерөнхий сайд нарын хийсэн хэлэлцээр ёсоор Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ирэх оны долдугаар сард ашиглалтад орвол Монгол Улс жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай 98 хувийн нисэх буудлын ашиглалттай, 54.000мкв талбайтай 6 хүзүүвч бүхий зорчигч үйлчилгээний төвтэй зургаан эгнээ бүхий хурдны замаар Улаанбаатар хотын төвтэй холбогдсон орчин үеийн олон улсын стандартад нийцсэн нисэх буудалтай болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 2 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 2 цаг 33 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 2 цаг 36 мин Хэлгүй бол төргүй 3 цаг 38 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 3 цаг 49 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 3 цаг 55 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 3 цаг 59 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 10 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top