x

Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна

Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ өдрүүдэд Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сургуулийн ректор В.М.Филиппов Москва хотод ажиллаж буй Азийн орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, сургуулийнхаа үйл ажиллагаа, зорилт, оюутнуудын сурлага, сахилга, идэвхи санаачлагын талаар мэдээлэл хийв.

В.М.Филиппов мэдээллийнхээ эхэнд “Бидний, та бүхний үр хүүхдүүд болох оюутан залуучууд маань үндэснийхээ соёл, урлаг, зан үйлээ бахархан сурталчилж буй үйл ажиллагааг нь дэмжин хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа” гээд “Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ хичээлийн жилд түүхэндээ хамгийн олон буюу дэлхийн 157 орны 9000 гаруй залуучуудыг хүлээн авч бакалавр, магистр, ординатур, аспирантурт суралцуулж байна. Ази тивийн 20 орноос нийтдээ 2248 залуучууд манай сургуульд суралцаж байгаа бөгөөд Хятадаас 890, Иранаас 446, Вьетнамаас 265, Афганистанаас 192, Монголоос 109, … оюутан суралцаж байна” гэв. Тэрбээр цааш нь Азийн орнуудын оюутан залуучуудын талаарх бусад тоон мэдээллийг дэлгэрэнгүй өгүүлээд “Энэ жил Азийн орнуудын оюутнуудын сурлагын байдал өмнөх жилээс ялимгүй буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч ерөнхий түвшин нь их сургуулийн дундажаас бага  боловч дээгүүр байгаа болно. Өнгөрсөн хичээлийн жилд Азийн орнуудын оюутнуудаас өвлийн улиралын шалгалтад 77, зуны улиралын шалгалтад 72 оюутан ямар нэгэн байдлаар хангалтгүй дүн авсан”-ыг дурдав.

 

Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд суралцаж буй монгол оюутнуудын сурлагын үзүүлэлт тэргүүлэх түвшинд хүрээгүй ч Азийн орнуудаас хамгийн олон оюутан суралцаж буй таван орноос хамгийн өндөр буюу 84 хувийн үзүүлэлттэй байгаа юм байна.

В.М.Филиппов “бид сурлагаар хоцорч байгаа оюутнуудтай тулж ажиллах, тэднийг дэмжих тал дээр онцгойлон анхаарч байна. Манай сургуульд багш нарт илүү цагийн хөлс олгох санхүүгийн боломж байгаа. Иймээс сурлагаар хоцорч байгаа нэгнээ шалгалтанд муу дүн үзүүлэхээс нь өмнө буюу хичээлийн явцад нэмэлт сургалтад хамруулах саналыг сургуулийн захиргаанд гаргаж байхыг миний бие өчигдөр сургуулийнхаа гадаад орнуудын нутгийн зөвлөлийн Ерөнхийлөгч нартай уулзах үеэрээ зөвлөсөн” гээд оюутнуудын сахилга, дэг журмын байдал, нийтлэг зөрчил, дутагдлын талаар тоо баримтад тулгуурлан дэлгэрэнгүй ярив.

Тус сургуулийн сургалт, дотуур байрны цогцолбор нь их хөлийн гудамжаар тусгаарлагддаг бөгөөд оюутнууд нүхэн гарцаар гаралгүй замын хөдөлгөөний дүрмийг зөрчих нь элбэг байдаг байна. Энэ талаар В.М.Филиппов “замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн хэргээр сар бүр манай сургуулийн 100 гаруй оюутнуудад хууль сахиулах байгууллагаас  захиргааны зөрчлийн арга хэмжээ ногдуулж байна. ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу зөрчил давтан гаргах бүрт ногдуулах арга хэмжээ нь хүндэрч, улмаар сургуулиас нь хасах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ч зүйл ангитай. Хамгийн гол нь оюутнуудын амь нас  эрсдэлд орох аюултай тул сургууль, эцэг эх, нутгийн зөвлөл, Дипломат төлөөлөгчдийн газрууд, бүгд үүнд онцгойлон анхаарч таниулан ойлгуулах, зөвлөн чиглүүлэх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэв.

Мэдээллийнхээ төгсгөлд В.М.Филиппов “дэлхийн тив тивийн 157 орны залуучуудад эх соёлоо таниулах гэсэн оюутан залуучуудынхаа гэгээлэг үйлсийг нь дэмжин хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлээд долоо хоногийн туршид үргэлжлэн зохион байгуулагдах цуврал арга хэмжээний хаалтын хүндэтгэлийн арга хэмжээ буюу энэ сарын 21-ний өдөр болох Гала концертыг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна” гэв.

 

Уулзалтын дараа Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Азийн орнуудын оюутнуудын соёлын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болов.

Үзэсгэлэнгийн ажиллагааг нээж Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн ректор В.М.Филиппов, баяр хүргэж Лаос Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сивиенгпхет Пхетворасак нар тус тус үг хэлэв.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсон тус сургуулийн удирдлага болон Москвад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг Монгол оюутнуудын буланд хүрэлцэн ирэхэд Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Монгол оюутнуудын нутгийн зөвлөлийн тэргүүн Х.Марал үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч байв. Монгол оюутнуудын уйгаржин монгол бичгээр хүндэт зочид болон оюутнуудын нэрийг тусгайлан бэлдсэн цаасан дээр татлан бичиж дурсгаж байсан нь олны сонирхол, талархалыг ихэд хүлээж байв.

Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн Азийн орнуудын оюутны соёлын арга хэмжээний хүрээнд болсон дээрх арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 1 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 1 цаг 51 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 1 цаг 54 мин Хэлгүй бол төргүй 2 цаг 56 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 3 цаг 7 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 3 цаг 13 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 3 цаг 17 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 3 цаг 28 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top