x

Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 16 хүн бэртсэнээс 3 нь бага насны хүүхэд байна

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба үүний 3 нь бага насны хүүхэд байсан байна. 

Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөсөн, 34 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч 5, явган зорчигч хоёр бүртгэгджээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, СХД-ийн нутаг Зүүн салааны замд T.Corolla маркийн автомашин нь хэн болох нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон ослыг шалгаж байна. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгад явган зорчигчийн амь насыг хамгаалах зорилгоор “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” иргэн бүр, хуулийн этгээдэд үүрэг болгосон нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 

Иймээс байгууллага аж ахуйн нэгж, найз нөхөд, хамт олон, иргэн бүр энэхүү заалтыг хэрэгжүүлж, анхаарах шаардлагатай байна.  

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Эх сурвалж: ТЦА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 1 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 1 цаг 53 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 1 цаг 56 мин Хэлгүй бол төргүй 2 цаг 57 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 3 цаг 8 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 3 цаг 14 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 3 цаг 18 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 3 цаг 29 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top