x

Боловсролын зээлийн сангийн зээлээр 1332 оюутан гадаадын их, дээд сургуульд суралцаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Товч мэдээ

-  Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 387,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 188, орон нутагт 646,7 тэрбум төгрөгийн 585 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Худалдан авах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр зохион байгуулж, төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр энд нийтэлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. 

-  Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хууль хэрэгжүүлэх үед тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, хуулиудын зөрчил, хийдлийг арилгах, орхигдуулсан зарим зохицуулалтыг бий болгохоор төслийг боловсруулжээ.

-  Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага”-ыг баталлаа. Улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн 10, архивын 28, нийт 86 төрлийн бүртгэлийн үйлчилгээг 42 төрлийн программ хангамж, систем ашиглан үзүүлж байна.

-  “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-ийг батлав. Манай улс Бүгд Найрамдах Турк Улс, ОХУ, Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Украйн Улстай Боловсролын баримт бичиг харилцан зөвшөөрөх тухай гэрээ, хэлэлцээр байгуулаад байна. Энэ онд Засгийн газар хоорондын хэлэлцээр, Боловсролын зээлийн сангийн зээлээр манай 1332 оюутан гадаадын их, дээд сургуульд элсчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 1 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 1 цаг 52 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 1 цаг 55 мин Хэлгүй бол төргүй 2 цаг 57 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 3 цаг 8 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 3 цаг 14 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 3 цаг 18 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 3 цаг 29 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top