x

“MNTM” нэвтрүүлгийн продюссер Ч.Мядагмаа: Бид ч гэсэн хохирогч

“Mongolians next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан хэрэг гараад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хэргийн талаар өнөөдөр “Боловсрол суваг” телевизийнхэн болон нэвтрүүлгийн шүүгчид анх удаа мэдээлэл хийж, албан ёсны байр сууриа илэрхийллээ.

Нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн энэ тухай “Mongolians next top model” нэвтрүүлэг маань албан ёсны эрхтэйгээр хийгддэг учраас бүх зүйл нь цаанаас ирсэн форматын дагуу явагддаг байгаа. Нэвтрүүлгийн үеэр охид нэг нэгэн рүүгээ дайрч, амиа хорлох хэмжээний хурцадмал байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Нэвтрүүлгийн багийнхан өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн болоод цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байсан гэдгийг мөн хэлмээр байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс нэвтрүүлгийн бүх бичлэгийг авахыг хүссэн. Бид бүх бичлэгээ өгсөн гэв.

Нэвтрүүлгийн шүүгч Нора: “Болсон явдалд маш их харамсч байна. Монголын загварын ертөнцөд нөхөж баршгүй том гарз тохиосон. Хэрэг гарахад би Монголд байгаагүй. Ийм хэрэг явдал гарсныг сонсоод маш их цочирдож хүлээж авсан. Би тэр үед БНХАУ-д явж байсан. 49 хоног болохоос өмнөхөн Монголд ирсэн. Намайг байгаагүй ч шүүгч Энхболд болон нэвтрүүлгийн багийнхан, телевизийнхэн очиж эмгэнэл илэрхийлсэн. Гадуур буруу ташаа мэдээлэл их явж байна. Шүүгчид оролцогчдоосоо тусдаа байдаг. Тэдэнтэй холилдоод байдаггүй. Гэтэл хүмүүс хамт байсан юм шиг л хэлэх юм. Оролцогчдоо худалддаг, зуучилдаг гэх мэтээр ярьж байгаа нь үнэхээр хэрээс хэтэрлээ. Мөн Одонтунгалаг руу маш их дайрч байна. Одноо маань Чамиа шиг л нэвтрүүлгийн оролцогч. 18 хан настай, насаар талийгаачаас ч жаахан. Гэтэл түүн рүү дайрч, дарамталж байна. Хичээлдээ явж, гадуур ч гарч чадахгүй байгаа гэсэн. Хүмүүс загварын ертөнцийг маш муухайгаар төсөөлж байна. Бид нэгнээ захиалгаар алуулдаг, хар тамхи хэрэглэдэг, муу муухай зүйл хийдэг хүмүүс биш ээ.

Бид нар шилдэг оролцогчоо цаг бусаар алдсан. Үлдсэн дөрвөн найз нь үнэхээр сэтгэл санаа нь хүнд байдалд байгаа. Тиймээс та бүхнээс хүсэхэд худал мэдээлэлд битгий автаач ээ. Над руу хэдэн мянган дарамталсан мессеж ирж байна. Үхлийн хараалаар харааж байна. Би талийгаачийн төлөө үүнийг тоохгүй. Гэтэл 20 нас дөнгөж хүрч байгаа, хүрч амжаагүй, төлөвшөөгүй охид руу битгий дайрч доромжлооч ээ. Нэг оролцогчоо харамсалтайгаар алдчихаад байхад дахиад бусад оролцогчоо тийм байдалд хүргэмээргүй байна аа. Тиймээс үндэслэлгүй мэдээлэлд автаж, оролцогчид руу минь битгий дайрч давшаач ээ гэж хүсмээр байна гэлээ.

Харин нэвтрүүлгийн гүйцэтгэх продюсер Ч.Мядагмаа: Манай нэвтрүүлэг аравдугаар сарын 1-нд зураг авалт дууссан байсан. Одоо пиналын шат л байгаа. Энэ удаа нэвтрүүлгийн финалд гурван хүн үлдээгүй гэдгийг хэлмээр байна. Энэхүү үйл явдлаас үүдээд, талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ажил явдал дуусч, талийгаачийн ээжийн хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргаж байгаа. Талийгаачийн ээж бидэнд тэмдэглэлийн дэвтрийг нь үзүүлсэн. Тэнд “Миний хамгийн том мөрөөдөл дараагийн топ модель болох” гэж бичсэн байсан учраас талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан.

Бид ч гэсэн хохирогч. Талийгаачийн ар гэрийнхэнтэй нэгэн адил цагдаагийн байгууллагын эцсийн дүгнэлтийг хүлээж байна. Мөн хүмүүс талийгаачийн дөрөв дэх дугаар дээр уйлж байсан дүрсийг хассан, Боловсрол телевизийнхэн дүрсээ монтажилж байна гэж байна. Үүн дээр тайлбар хийхэд Чамин-Эрдэнэ маань ӨМӨЗО-оос оролцсон Агру гэж оролцогчийг хасагдахад уйлсан. Түүнийг нас барчихсан байхад уйлж байгаа дүрсийг нь эмээ, ээжид нь үзүүлнэ гэдэг мэргэжлийн ёс зүй байтугай хүний ёсонд нийцэхгүй гэж үзсэн учраас бид энэ хэсгийг хассан гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 1 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 1 цаг 12 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 1 цаг 15 мин Хэлгүй бол төргүй 2 цаг 16 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 2 цаг 27 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 2 цаг 33 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 2 цаг 37 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 48 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top