x

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар дараах ажлуудыг хийнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх программ ашиглалтад оруулж, 1800 орчим зөрчилд хариуцлага тооцон, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ.

Мөн зах, худалдааны төв болон орон сууцны хотхон хороолол доторх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж эхэлсэн байна. Энэ мэтээр холбогдох албаныхан хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийв.

ЯМАР БАЙГУУЛЛАГА ХАШААТАЙ БАЙЖ БОЛОХЫГ ЖУРАМЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас орон сууц гэр хорооллын холбоос замын сүлжээг сайжруулахаар Газрын албатай хамтран хайс, хашааг буулгаж, хатуу хучилттай зам тавихаар төлөвлөөд байгааг тус газрын орлогч дарга Б.Индра танилцууллаа.

Тэрбээр “Төлбөртэй автозогсоолын тоог 42 болгож нэмлээ. Улаанбаатар хотын 20 байршлын авто замыг хоёр түвшний огтлолтой болохоор төлөвлөсөн. Яармагийн гүүрний ажил дуусаж ашиглалтад оруулаад байна. Энэ онд ТЦА-ны дэргэдэх гүүрийг ашиглалтад оруулна.

Мөн “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд зургаан байршилд авто замын огтлолцлыг салгахаар ажиллаж байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд Төв номын сан, I сургуулийн орчимд эгнээ нэмж, тэмдэг тэмдэглэгээ хийсэн. Мөн шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, хяналтын камерыг суурилуулж дууссан. Ирэх жилүүдэд гэр хорооолол руу түлхүү зам тавина” гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албанаас 2018 онд хөдөлгөөний ачааллыг бууруулахаар “Хамтдаа шийдье” зөвлөгөөн хийсэн бөгөөд шинээр хийх боломжтой зохицуулалтыг тодорхойлжээ. Тодруулбал, нэг чигийн хөдөлгөөнтэй замын тоог нэмэх санал гаргаж байгаа аж. Уг ажлын бэлтгэл болгож Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран судалгааны ажил эхлүүлсэн гэв. Мөн тус албанаас нийслэлийн Тээврийн газартай хамтран сургуулийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ.

Цаашид шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болох вэ гэсэн журам боловсруулсан байна.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс олон нийтийн 28 цагдааг гудамж талбай, авто замын нэгдүгээр эгнээнд хяналт тавиулж байгаа нь хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэмэртэй байгааг цагдаагийн байгууллагынхан онцоллоо.

Харин нийслэлийн Газрын албанаас хороолол доторх богино холболттой замыг сайжруулахаар ажиллаж байгааг тус албаны дарга Э.Болорчулуун танилцуулав.

Өнгөрсөн онд зургаан дүүргийн хэмжээн дэх хайс, хашааны судалгааг хийсэн тул чөлөөлөх ажил эхлүүлэхэд төвөггүй байх нь. Цаашид шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болох вэ гэсэн журам боловсруулсан байна. Түүнчлэн хорооллын доторх зөвшөөрөлгүй тоосгон гараашийн судалгааг гаргаж газар дээр нь зам тавих, эсвэл давхар гараашийн төсөл хэрэгжүүлэхээр санал боловсруулж буй аж.

ЗӨВХӨН ТООЛУУР, ТЭМДЭГТЭЙ, ЯЛГАХ ӨНГӨТЭЙ ТАКСИЙГ ХОТОД ЯВУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр зарим гишүүд хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүн муутай байгааг хэллээ. Тэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамгийн их оролцоотой байх ёстой нийслэлийн Тээврийн газар зэрэг байгууллагын оролцоог сул байгааг шүүмжилсэн юм.

Мөн ажлын хэсэг өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнээгүй, өнөө жил хийх ажлаа төлөвлөөгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Тус ажлын хэсгийн танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хийх ёстой ажлыг дорвитой хийж чадахгүй байгаа тул ажлын хэсгийг хуралдуулж өмнөх хурал, зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  сонслоо. Биелэлт хангалтгүй, дутагдалтай асуудал цөөнгүй байна. Үр дүн шаардахаар хөрөнгө, мөнгө нэхэхээ болих хэрэгтэй.

Автозогсоолыг иргэдэд нээлттэй болгоход хөрөнгө шаардлагагүй. Энэ мэтээр хэрэгжүүлж болох арга хэмжээ олон бий. Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл авто замынхаа төлөвлөлтийг хийдэг мэргэжлийн байгууллагагүй явж ирсэн.

Тиймээс нэгдүгээр сард багтаан энэ байгууллагыг байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Мөн нийтийн тээврийн шинэчлэлийг зохион байгуулах хэрэгтэй байна. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга ажлаа тайлагнаж мэдэхгүй байна. Тиймээс ажлын хэсэгт өөрчлөлт оруулна” гэсэн юм. Ингээд нийслэлийн ИТХ-ын дарга холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Тодруулбал, газар чөлөөлөх журмыг нийслэлийн ИТХ-д оруулан хэлэлцүүлж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг нийслэлийн Газрын албаныханд, замын засвар, бүтээн байгуулалтыг мөн гуравдугаар сараас эхлүүлэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгов.

Замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн байгууллагад боломжтой бүх хувилбараар хөдөлгөөний зохицуулалт хийх, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашинуудын тоон судалгааг гаргаж,  шинээр автомашин бүртгэхдээ аюулгүй байдлын хүрээнд ямар зохицуулалт хийж болох юм гэдгийг судлах үүрэг өглөө.

Харин нийслэлийн Тээврийн газарт таксины үйлчилгээг цэгцэнд оруулах үүрэг өгөв. Замын хөдөлгөөний зохиомол түгжрэл нэмэгдэхэд таксины нөлөөлж буйгаас гадна таксинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж буй учраас үйл ажиллагааг нь цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга хэллээ.

Ингээд санал боловсруулж энэ сарын 15-ны дотор танилцуулахыг нийслэлийн Тээврийн газрынханд үүрэг болгов. Хуралдааны төгсгөлд ажлын хэсгийг яаралтай хуралдаж, мэдээллээ нэгтгэж танилцуулах үүрэг өгсөн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батаа (203.91.115.38)
    Наад арга хэмжээнүүд чинь үр дүн өгөхгүй ээ түгжрэл арилахгүй одоо ганцхан давхар гүүрэн зам буюу 2 р түвшний зам л барих хэрэгтэй үнэн шүү
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 1 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 1 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 1 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 2 цаг 16 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 2 цаг 27 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 2 цаг 33 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 2 цаг 37 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 48 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top