x

Элчин сайд Б.Ганболд НҮБ-ын Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдлоо

Элчин сайд Б.Ганболд Инчеон хотноо байрлах НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдож, 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс үүрэгт ажилдаа оров.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгддэг бөгөөд Комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төв нь Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж, техникийн чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага болно.

Элчин сайд Б.Ганболд нь мэргэжлийн дипломатч.

  • 1998-2000 онд ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газрын захирал

  • 2001-2003 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

  • 2004-2008 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд

  • 2008-2013 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал

  • 2013-2018 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд

  • 2018 оны 10 дугаар сараас ГХЯ-нд Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байсан.

Тэрбээр НҮБ болон түүний системийн байгууллагад өндөр албан тушаал хашиж буй цөөн Монгол иргэдийн нэг юм.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 26 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 29 мин Хэлгүй бол төргүй 1 цаг 30 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 1 цаг 41 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 1 цаг 47 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 1 цаг 51 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 2 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top