x

​​​​​​​Б.Баатархүү: Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн цамц, эд зүйл алга болоогүй

Нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэрэг гарах үед өмссөн байсан цамцыг нь сольсон гэх мэдээлэлд няцаалт хийлээ.

Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас хэрэгт авагдсан нотлох баримт, анх хэргийн газарт үзлэг хийгдсэнээс хойш одоог хүртэл ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн, алдагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Хохирогч Ч-ийн өмсөж явсан хувцас хэрэглэл, эд зүйл алга болсон зүйл байхгүй.

Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналт тавьдаг. Үүнд хэн нэгэн ТББ мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх байхгүй.

Цагдаагийн байгууллагаас хэрэг шалгагдаж дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлнэ. Энэ хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэргийг удаашруулсан, замхруулах гэсэн зүйл байхгүй.

Хэргийг шалгах үйл явц дуусаагүй байхад хэрэгт хөндлөнгөөс саад учруулах гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, элдэв таамаг, худал мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Мөн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байвал Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст мэдээллээ хүргүүлээд шалгуулах боломжтой.

Хохирогчдын зүгээс тавьж байгаа бүхий л санал хүсэлтүүдийг цагдаагийн байгууллагаас хүлээж авч, шалгалтуудыг явуулж байгаа. Сүүлд нэмэлт шинжилгээ томилсон, удахгүй дүгнэлт нь гарна” гэлээ 

Уг хэргийг шалгаж дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлэх аж.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн цамц солигдоогүй гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 27 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 30 мин Хэлгүй бол төргүй 1 цаг 32 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 1 цаг 43 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 1 цаг 49 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 1 цаг 53 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 4 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top