x

Барилгын салбарт “Хөгжлийн банк” санхүүжилт хийнэ

НЗДТГ-аас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс олон ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын гол цөм болсон хот дахин хөгжүүлэх, удааширсан төслүүдийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр Нийслэлийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг,  Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал н.Мягмаржав болон гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төслийг гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, барилгын компаний захирал, төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

2016 оны сүүлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын Хөгжлийн банкны удирдлагууд ажлын хэсэг байгуулж, томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар болсон.  Энэ ажлын хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл дээр хамтран ажиллаж санхүүжилт хийхээр болсон. Ингэснээр барилгын компаниуд хөнгөлөлттэй нөхцлөөр Хөгжлийн банкнаас зээл авч дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой болж байгаа юм. Тус Барилгын компаниуд зээл авахын тулд Хөгжлийн банкны шаардлагыг хангасан байх ёстой. Улаанбаатар хот газар олголт болон бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, банкинд баталгаа гаргаж өгөх юм. Үүнээс гадна тус банктай нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болж, эхний ээлжинд 50 цахилгаан автобусыг ирэх дөрвөн сард багтаан Улаанбаатарт оруулж ирэхээр болсон. 

Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

Монгол улсын хөгжлийн банкны хувьд нийслэл хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлт болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд хамтран ажиллахаар болж, ирэх 4 дүгээр сараас эхлэн цахилгаан автобус оруулж ирэхээр болсон. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд Хөгжлийн банк хамтран ажилласаар ирсэн. Монгол улсын хөгжлийн банкны хууль 2017 оны хоёрдугаар сард батлагдаж, 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх шалгууруудыг тусгаж өгсөн. Эдгээр шалгуур, шаардлагыг бүрэн хангасан аж ахуй нэгжүүдэд санхүүжилт олгоход бэлэн. Хөгжлийн банкин дээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын чиглэлээр гурван төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслүүдийн хувьд 2021 онд хэрэгжиж дууна. Ингэснээр нийт 1000 гаруй айл орон сууцтай болох юм. Үүнээс гадна шинэ суурьшлын бүсэд таван төсөл хэрэгжүүлж 7000 гаруй айл орон сууцтай болоод байна. Цаашдаа нийслэлтэйгээ хамтраад гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд санхүүжилтийн ажил хийгдэнэ. 

НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг:

Өнөөдөр бид нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд явж байна. НИТХ-ын 5 удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 16,317 нэгж талбар бүхий 1516,6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар төслийн хүрээнд нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89968 айлын 961 орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн. Тус орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41,5 хувь нь орон сууцанд орон боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 28 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 31 мин Хэлгүй бол төргүй 1 цаг 32 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 1 цаг 43 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 1 цаг 49 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 1 цаг 53 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 4 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top