x

БНХАУ, ОХУ, ХБНГУ зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо

Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, үйлчилгээ, хоолны зарим газарт гахайн африк мялзан өвчин гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын онцгой комиссын хурал зарлан хуралдуулав.

Одоогоор 450 гахайг устган булшилж, ариутгал, халдваргүйтгэл хийсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай учир ажлаа улам эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо.

Юуны түрүүнд БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглохоор шийдвэрлэлээ.

Манай улсын нэр бүхий 10 аж ахуйн нэгж гахайн мах, махан бүтээгдэхүүн импортолж 74 цэгт, энэ цэгээс бусад газарт нийлүүлдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс эхний ээлжинд дээрх 10 аж ахуйн нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл өгч, агуулахыг нь лацдаад байна. Мөн гахайн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг ресторан, кафе, баар, хоол, цайны 4250 газарт хяналт шалгалт, тандалт судалгаа явуулж эхэлжээ.

Цаашид өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалт, судалгааг 30 хоногийн дотор хийж, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлнэ. Мөн гахайн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн тэжээлийн агуулах, байр, хашаа хороог халдваргүйтгэхээр боллоо. Энэ өвчний эсрэг эмчилгээ байхгүй учир өвчилсөн гахайг устгаж булшлах юм.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсооход шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөц хөрөнгөөсөө гаргана. Мөн голомтын бүсээс хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох зэрэг шаардлагатай арга хэмжээ авах юм.  Түүнчлэн хилээр зорчих иргэдийг гар тээш, ачаандаа гахайн мах, махан бүтээгдэхүүн авч явахгүй байхыг сануулахаар боллоо.

Гахайн африк мялзан нь гахайнаас гахайнд хавьтлын замаар халддаг, өндөр халуурах, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэс үрэвслээр илэрдэг, эд эрхтнүүдэд үхжилт үүсгэдэг вирусын гоц халдварт өвчин. Хэдийгээр хүнд халддаггүй ч гахайн мах, өөх, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар БНХАУ, Польш, Молдав, Марокко, Израиль, Латви, Украин, Унгар, ХБНГУ, Япон, Болгар, Бельги, Словак, Румын гэсэн 14 улсад энэ өвчин бүртгэгдэж, нэг сая гаруй гахай өвчилжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 27 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 30 мин Хэлгүй бол төргүй 1 цаг 31 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 1 цаг 42 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 1 цаг 48 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 1 цаг 52 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 3 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top