x

Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Гахайн африкийн мялзан өвчин Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллага болон гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд хандан Мал эмнэлгийн ерөнхий газраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон. 

Гахайн мялзан өвчин хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушги, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилбөл толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдгоороо онцлог.  

Иймд бусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гахайн мах, түүний эд эрхтэнийг хүнсэнд хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэхийг анхааруулж байна.   

Холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргэх зөвлөмж:   

  • Халдвар импортоор оруулж ирсэн гахайн түүхий бүтээгдэхүүнээс гаралтай байж болох магадлалтай тул гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүний импортыг хязгаарлах шийдвэр гаргах

  • Гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд хоолны газар, үйлчилгээний төвүүдийн хоолны хаягдал, үлдэгдлээр гахайгаа тэжээхгүй байх талаар зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэх

  • Гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдийн гахайн байр, орчинд механик болон халдваргүйтгэлийг мал эмнэлгийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийлгэх ажлыг зохион байгуулах

  • Харьяалах аймаг, сумын худалдааны төв, хоолны газар, үйлчилгээний төвүүдэд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх тухай шийдвэрийг тухайн Засаг захиргааны удирдлагаар гаргуулж, энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах

  • Уг өвчний тохиолдол бүртгэгдсэн даруйд "Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль", Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам", Мал эмнэлгийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан "Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх түр заавар"-ын тэмцэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх

  • Тухайн өвчний тохиолдол бүртгэгдсэн аймаг, сумын нутагт хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа үед гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас мэргэжлийн зөвлөмж хүргүүлж ажиллах, гаднаас халдвар орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх

  • Уг өвчний халдварт өртөөгүй аймгийн мал эмнэлгийн байгууллага нь харьяалах Засаг захиргааны байгууллагад мэргэжлийн зөвлөмж хүргүүлж, бусад аймаг, сумаас гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүнийг оруулахгүй байх шийдвэрийг гаргуулах  

Гахайн аж ахуй эхрлэгч байгууллага, иргэдэд хүргэх зөвлөмж:

  • Гахай нь хоол тэжээлийн дуршил буурах, дагжин чичрэх, чацга алдах, ноомойрох зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтын дагуу 12 цагийн дотор харьяалах мал эмнэлгийн тасаг, мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмчид дуудлага өгөх

  • Гахайн худалдаа, арилжаа, солилцоог бусад аж ахуйн нэгжтэй хийхгүй байх

  • Гахайн аж ахуй нэгж эрхлэгч байгууллага, иргэд нь өөрийн гэр оронд цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг өдөр тутам хийлгэх  

  • Тухайн аж ахуйн нэгж, хашаа, хороо, гэр оронд орох үүдний хэсэгт халдваргүйжүүлэлтийн бодис шингээсэн гишгүүр тавих, ариутгалын хуурай бодис асгах, хаалганы бариулыг халдваргүйжүүлэлтийн бодис шингээсэн материалаар арчих, бүрэх зэргээр халдварт өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авах

  • Баталгаагүй эх үүсвэрээс гахайн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байх

  • Өөрийн эзэмшлийн гахайг хашаанаас гаргахгүй байх, бусдын гахайтай нийлүүлэхгүй байх, тодорхой хугацаанд байнгын хариулга, маллагаанд байлгах

  • Өөрийн эзэмшлийн гахай маллаж буй хашаа, хороо зэрэгт шаардлагагүй бол гаднаас хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх

  • Өвчлөл гараагүй аймаг, бүс нутгийн аж ахуй эрхлэгч, иргэд нь мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор гахай нядлах, хэрэгцээлэх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 26 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 30 мин Хэлгүй бол төргүй 1 цаг 31 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 1 цаг 42 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 1 цаг 48 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 1 цаг 52 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 3 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top