x

Ажлаа хийх үү, Хүүхдээ зөөх үү?

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн төр засгийн гарагсан шийдвэрээс үүдэж, айл өрх бүрт ярвигтай асуудал тулгарч байна. Өмнөхөөс ялгаатай нь найман сар гэрийн "хорионд" байсан хүүхдүүд энэ хичээлийн жилд сургуульдаа явахаар болсон ч "Ковид-19" цар тахалаас үүдэн долоо хоногийн гурван өдөр хоёр цаг 30 минутаар хичээллэж буй нь эцэг эхчүүд ажлаа хийх үү, хүүхдээ зөөх үү гэдэг сонголт хийхэд хүргэж байна.

Сургуулийн насны 2-3 хүүхэдтэй айл өдөрт сургууль руу 5-6 удаа ирж, очих хэрэг гарч буй. Есдүгээр сарын 21-нээс нийслэлийн ЕБС-иуд өдөр бүр хичээллэнэ гэж байгаа ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Хүүхдээ зөөхийн тулд гэр бүлийн хоёрын аль нэг нь ажлаасаа чөлөө авах, эсвэл гарах шаардлага үүсэж байна. Томоохон албан тушаалтан л биш бол хүүхдээ ажлын дундуур байсхийгээд зөөхөд хэцүү. Өмнө нь бүтэн цагаар хичээллэдэг байхад хүүхдүүдээ өдөр өнжүүлэхэд өгөөд, зохицуулаад явдаг байсан гэр бүлүүд энэ жил яахаа мэдэхгүй ацан шалаанд ороод байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өдөр өнжүүлэх төвүүд хэвийн ажиллана гэсэн боловч одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа нь хуруу дарам цөөхөн. Нэг ёсондоо, ЕБС-иуд цөөн цагаар хичээллэж байгаа нь маш их чирэгдэл дагуулж эхэллээ. Өглөө ажилдаа хүүхдээ авч яваад, хичээлийн цаг нь дөхөнгүүт ажлынхаа дундуур чөлөө авч, сургуульд нь хүргэж өгөөд, гадаа нь хүлээж байгаад, буцаад ажил руугаа авч явж буй олон хүн бий. Дээрээс нь ажлын гурван өдөр хичээллэхээр бусад хоёр өдөрт нь хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг том асуудал эцэг эхчүүдэд тулгарч байна.

Хэдийгээр цар тахлын үед халдварыг дотооддоо алдахгүйн тулд ийм шийдвэр гаргасан ч уян хатан зохицуулалт хийлгүй ид хөдөлмөрийн насны залуусынхаа ажил хийх боломжийг боомилсон харалган шийдвэр нэг талдаа төр гаргачихжээ. Нэгэнт ийм шийдвэр гаргасан бол албан байгууллагуудыг цахимаар ажиллах боломжийг тодорхой хэмжээнд бүрдүүлэх ёстой. Ийм уян хатан олон талт бодлого явуулаагүйгээс эцэг, эхчүүд хүүхдээ хоёр цаг 30 минут хичээлд нь суулгаад, буцаж очиж авахын тулд замын түгжрэлд хамаг цагаа барж байна. Замын түгжрэлийн гол шалтгаан үүнээс үүдэж нэмэгдсэн ч гэж хэлж болохоор байна.

Гэтэл БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Хүүхдүүд нэг ангид 1-1.5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Ийм зохицуулалтаар нэг ангид заавал 20-25 хүүхэд суухаар болж байна. Энэ жишгийг улс орон бүр хэрэгжүүлж байгаа. Нэг ангид суух хүүхдийн тоог багасгахаар ангиуд заавал хоёр ээлжээр орж таарна. Тиймээс хичээллэх өдрийн тоог бууруулж, хичээлийн цагийн хугацааг богиносгож, сургалтын төлөвлөгөөнд багтсан бүх хичээлүүдэд тоон зохицуулалт хийж байгаа.

Танхимын сургалтаар явсан болон зайны сургалтаар явж байгаа хичээлийг ч теле хэлбэрээр гаргана. Мөн хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хоцрогдолтой хүүхдүүдэд өмнөх агуулгыг бататгах байдлаар явна. Тухайлбал, сая II анги төгссөн хүүхдүүдэд гуравдугаар ангийн эхэн хэсэгт өмнөх үзсэн хичээлийг нь бататгах хэлбэрээр орно. Энэ арга зүйн зөвлөмжийг Боловсролын хүрээлэнгээс гаргасан учраас есдүгээр сард ерөнхийдөө бататгах хичээлүүд үзнэ” хэмээсэн юм.

Салбарын яамны энэ шийдвэрээс үүдэж, хичээлийн шинэ жил эхлээд ердөө гурав хонож байхад замын түгжрэл дээд цэгтээ хүрч, хүн бүрийн уур бухимдлыг төрүүлж байна. Аргагүй шүү дээ, хоёр, гуравхан км газарт хоёр цаг түгжрэх нь хэвийн үзэгдэл болчихоод байхад хэн хүнгүй ундуйцна. Түгжрэхийн хэрээр ажлын бүтээмж багасна гээд том зургаараа харвал, эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой байгааг аль аль талдаа тооцож, уян хатан шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 7 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 48 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 20 цаг 48 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 22 цаг 5 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 22 цаг 15 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top