x

НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг хүн бүр мэдэх шаардлагатай гэв

Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсч, бүрэн эрх, тусгаар тогтнолоо баталгаажуулсны 60 жил, Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой 2021 онд тохиож байгаа тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлж, бүхий л салбарт хүний эрхийн сургалт, хяналт шалгалт, нөлөөллийн аян зэргийг эхлүүлээд байгаа билээ.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын 3-нд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Ундрах, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын стратегийн төлөвлөлт хариуцсан ахлагч Ж.Должинсүрэн, Хүний эрхийн үндэсний шинжээч Б.Болорсайхан нар байлцлаа.

НҮБ-аас Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагыг чадавхжуулах болон бусад чиглэлээр төсөл хэрэгжүүлж ХЭҮК-ыг байгуулагдсан цагаас дэмжиж, хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн голлох гэрээ конвенцуудад нэгдэн орсны хувьд тэдгээрийг хэрэгжүүлэх, гэрээний байгууллага, хүний эрхийн бусад механизмд тайлагнах, өгсөн зөвлөмжийг нь биелүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага билээ. Энэхүү үүрэг хариуцлагаа төрөөс хэрхэн биелүүлж, тайлагнаж байгаа, мөн Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах талаар НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас ямар зөвлөмж өгсөнийг мэддэг байх нь иргэн, олон нийтийн хувьд эрхээ мэдэж, шаарддаг байхад чухал ач холбогдолтой юм. Энэ ч үүднээс Монгол Улсаас хүний эрхийн гэрээний хороод, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлсэн тайлан болон тэдгээрээс холбогдох бусад механизмаас хүлээн авсан зөвлөмжийн агуулгыг нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс ХЭҮК 2015 онд эмхэтгэн хэвлүүлсэн болно. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ноён Т.Мишратай хийсэн уулзалтынхаа үеэр дээрх эмхэтгэлийг дурдаж түүнээс хойшхи 5 жилийн хугацаанд НҮБ-аас Монгол Улсад цөөнгүй зөвлөмж өгсөн, мөн холбогдох бусад мэдээлэл хуримтлагдсан, НҮБ-ын хүний эрхийн Тусгай шинжээчид олон удаа ирж ажилласан талаар тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд өргөн барьж хэлэлцүүлэн тогтоол батлуулсан зэргээр нэмэлт баримт мэдээллийг эмхэтгэх хэрэгцээ гарсан тул шинэчлэн хэвлүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа.

НҮБ-ын гэрээний хэрэгжилттэй холбогдон гарч ирж буй өөр нэг асуудал бол Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах тухай юм. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколд 2014 онд нэгдэн орж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээсэн боловч 6 жилийн дараа буюу 2020 оны 1-р сарын 23-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ батлахдаа дээрх нэгжийг ХЭҮК-ын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. П.Оюунчимэг гишүүний зүгээс “Хэдийгээр эрүү шүүлттэй тэмцэх асуудал нь ХЭҮК-ын хувьд шинэ зүйл биш боловч дэлхийн бусад улс орны шилдэг туршлагаас тухайлбал Шинэ Зеланд, Киргиз зэрэг улсаас эрх зүйн зохицуулалт болон бусад сайн туршлагаас судлах хэрэгцээ шаардлага байгаагаас шинэ тутам байгуулагдах гэж буй энэ шинэ нэгжийг чадавхжуулахад дэмжлэг хэрэгтэй болох нь тодорхой тул анхааралдаа авахыг хүсье” гэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч, ноён Тапан Мишра ХЭҮК-оос тавьсан саналыг дэмжиж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлээд Монгол Улс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах болсныг сайшаав.

Мөн тэрээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах, Ашгийн бус этгээдийн хуулийн төсөлтэй холбогдуулан нөлөөллийн ажил зохион байгуулах, ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний гадаадад батлуулсан гэрлэлтийг өөрийн улсдаа хүлээн зөвшөөрүүлэх, Гэр бүлийн болон насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн хэргийг харьяалан шийдвэрлэх зэрэг төрөлжсөн шүүх байгуулах хэрэгцээ шаардлага зэрэг асуудалд хамтран анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдав. Мөн Ковид-19 цар тахлын үед хяналт, үнэлгээг явуулж байгааг сайшааж хорио цээрийн дэглэмийн нөлөөгөөр үүсч буй хүний эрхийн зөрчлүүдэд хийх мониторингийн ач холбогдлыг онцлов. Талууд ХЭҮК-ын хүссэн чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 7 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 48 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 20 цаг 48 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 22 цаг 5 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 22 цаг 15 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа Өчигдөр 11 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо Өчигдөр 11 цаг 01 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Өчигдөр 10 цаг 54 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 10 цаг 47 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top