x

А.Бүрэнбаатар: Сэтгүүлчдийн онц их хурал зарлаж, Х.Мандахбаярыг огцруулна

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах талаар сэтгүүлч А.Бүрэнбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлын өмнө тэр “Би хувь сэтгүүлчийнхээ үүднээс энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Улс төрийн хүч, бүлэглэл миний ард байхгүй гэдгийг албан ёсоор хэлье гэв.

А.Бүрэнбаатар:

-Гурван сарын өмнө МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Монголын бүх сэтгүүлчид худалдагдсан гэж хэлсэн. Монголын бүх сэтгүүлчдийг худалдагдсан гэж зарлачихаад үүнийхээ төлөө уучлалт гуйгаагүй.

МСНЭ гэх байгууллагыг энэ хүн дуртай үедээ больдог, дуртай үедээ орж ирж болдог мэт боддогтой нь сэтгүүлч хүний хувьд би эвлэрэхгүй. Мөн намайг бөгөөд сэтгүүлч та бүгдийг худалдагдсан гэдэгтэй санал нийлэхгүй байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийн төлөө тэмцэнэ гэсэн мөртлөө уул уурхайтай л тэмцээд явж байна. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь сэтгүүлчийг муу муухайгаар доромжилдог боллоо. Сүүлдээ сэтгүүлч гээд хүнтэй танилцахаас ч ичиж байна. Хувь, хувьсгал хоёроо ялгадаг ерөнхийлөгчтэй байхыг хүсэж байна. Энэ салбарын нэр хүндийг өргөдөг хүн МСНЭ-ийг толгойлж, төлөөлөх ёстой.

Иймд унасан салбарынхаа нэр хүндийг аваръя. Цэвэр, мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө хамтдаа явцгаая. Тиймээс Монголын сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулахыг санаачилж байна.

Өнөөдрөөс эхлэн Монголын сэтгүүлчдийн онц их хурал зарлах үүднээс гарын үсэг цуглуулах аян эхлүүлнэ. Үе үеийн ерөнхийлөгчид эрдэмтэн голдуу хүмүүс бодлого ярьдаг байсан. Ийм сүржин, уйлдаг, инээдэг, үсэрдэг, цовхчдог байгаагүй. Ёс зүйгээ мөрдлөг болгоод, хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрөөд хугацаанаасаа өмнө ажлаа өгчих” хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • BAYRAA (202.9.43.201)
    Ogtsruulsan deeree shantaajbayraa
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Мандахбаяр муу шантаажчинг огцруул (202.9.43.201)
    Батзаяа
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 39 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 49 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top