x

Шүүхийн захиргааны ажилтнуудыг АНУ-д сургалтад хамруулна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлалын томоохон нэг үр дүн нь ШЕЗ, АНУ-ын Конгрессийн дэргэдэх Нээлттэй дэлхий, манлайлал төвийн хооронд 2020 оноос АНУ-д жил бүр зохион байгуулдаг "Эрх зүйт ёс” сэдэвт сургалтад Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтныг хамруулж байх харилцан ойлголцлын Санамж бичгийг байгууллаа. Тус Санамж бичигт ШЕЗ-ийг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Нээлттэй дэлхий, манлайлал төвийг төлөөлж тус төвийн дэд захирал хатагтай Маура Шелден нар гарын үсэг зурав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг АНУ-ын Конгрессын номын сангийн Азийн хэсгийн Монгол номын уншлагын танхимд зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд АНУ-ын Конгрессын номын сангийн Азийн хэсгийг хариуцсан дарга профессор Шао Донгфанг, АНУ-ын Конгрессын судалгааны газрын Монгол судлаачид, АНУ-ын Төрийн Департментын Шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик, АНУ-ын Шүүхийн захиргааны газрын Олон улсын шүүхийн асуудал хариуцсан мэргэжилтэн ноён Омар Бадави болон Нээлттэй дэлхий, манлайлал төвийн менежер ноён Мэтью Такэр зэрэг 20 гаруй албаны хүмүүс оролцсон болно.

Дээрх арга хэмжээний хүрээнд ШЕЗ, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид АНУ-ын Конгрессын номын сангийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Нээлттэй дэлхий, манлайлал төвийн удирдлагатай хоёр талын уулзалт хийж хоёр байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нээлттэй дэлхий, манлайлал төвийн дэд захирал хатагтай Маура Шелден Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй дэлхий, манлайлал төв хооронд тогтсон уламжлалт харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд тус төв үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан ШЕЗ-өөс төлөөлөгчид ирж Санамж бичгийг байгуулж буй нь хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж цаашид өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

АНУ-ын Төрийн департментын шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ноён Майкл Помпеогийн мэндийг ШЕЗ-ийн төлөөлөгчдөд уламжлаад хоёр орны хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагааны ач холбогдлыг чухалчлан тэмдэглээд энэ нь хоёр орны харилцаа, идэвхтэй хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамрах болсны илрэл хэмээв. Тэрээр цаашлаад АНУ, Монгол Улс хоёр нь хүний эрх, ардчилал, эрх зүйт ёсыг дээдлэх нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан 32 жилийн дипломат харилцааг улам бэхжүүлж, цаашид гуравдагч хөршийн хувиар хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа Нээлттэй дэлхий, манлайлал төвийн дэд захирал хатагтай Маура Шелден, АНУ-ын Төрийн департментын шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик нарт талархал илэрхийлээд, Нээлттэй дэлхий, манлайлал төв үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэн хэлэхдээ "хоёр байгууллага хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг нь манай хоёр байгууллагын төдийгүй Монгол Улс, АНУ хоорондын хууль, эрх зүйн салбарын идэвхтэй хамтын ажиллагааны томоохон илэрхийлэл юм. Цаашид энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хамтран ажиллахад ШЕЗ өндөр ач холбогдол өгч ажиллах болно” гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба Хэвлэл мэдээллийн хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 13 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 23 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top