x

Тээврийн цагдаагийн албаны барилгыг дуудлага худалдаагаар худалдана

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 286 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. 

БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тээврийн цагдаагийн албаны 5 барилга нь төв конторын барилга, хурлын танхим, агуулахын барилга, архивын байр, орон нутаг, хөдөлгөөн хяналтын хэлтсийн өргөтгөлийн барилга зэргээс бүрдэнэ.

Төв конторын барилга нь анх 1963 онд 2 давхар байхаар төлөвлөгдөн баригдаж, 1986 онд 3 давхар болгон өргөтгөсөн байна. Конторын барилгын гадна болон дотор талын өнгө үзэмжийг 2011 онд урсгал засвар хийж сайжруулсан бөгөөд нийт 56 өрөө тасалгаатай нийт 1,939.09 м2 талбайтай. Давхар дундын төмөр бетонон хучилттай, давхар модон хучилттай таазтай, шувуу нуруун төмөр дээвэртэй, 1 ба 2 дугаар давхар нь тоосгон, 3 дугаар давхар нь модон ханатай, ажлын өрөөнүүд паркет бусад хэсэгт чулуун шалтай, вакуум цонхтой, төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны системд холбогдсон барилга юм.

Хурлын танхимын барилга нь 2008 онд ашиглалтад орсон, төв конторын барилгын өргөтгөл хэлбэрээр баригдсан бөгөөд 216,28 м2 талбайтай, угсармал төмөр бетонон хучилттай, тоосгон ханатай, бетонон шалан дээр паркетан шал суурилуулсан, вакуум  цонхтой, гадна хана нь шавардлагатай, төвийн инженерийн байгууламжид иж  бүрэн холбогдсон 1 давхар барилга. Дотор ханыг хурлын заалны зориулалтаар иж бүрэн тохижуулсан.

Агуулахын барилга нь 1968  онд ашиглалтад орсон, модон хана, модон хучилттай, төвийн цахилгаанд холбогдсон, инженерийн байгууламжид холбогдоогүй 91.82 м2 талбайтай  1 давхар барилга юм.  

Архивын байр нь 2005 онд ашиглалтад орсон, угсармал төмөр бетонон хучилттай, тоосгон ханатай, төвийн цахилгаанд холбогдсон, инженерийн байгууламжинд холбогдоогүй 135.7м2 талбайтай 1 давхар барилга юм.

Oрон нутаг, хөдөлгөөн хяналтын хэлтсийн өргөтгөлийн барилга нь төв конторын барилгын өргөтгөл хэлбэрээр 2008 онд ашиглалтанд орсон, сендивичэн хавтангаар баригдсан, 4 өрөө тасалгаатай, өрөөнүүд паркетан, коридор нь чулуун плита шалтай, вакуум цонхтой, төвийн цахилгаанд холбогдсон, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй 1 давхар 98.82 м2 талбайтай барилга.

ЭЗЭМШИЛ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 захирамжаар 8035 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны нэр дээр олгосон. Гэрчилгээний дугаар №000001778

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

  1.  

Дуудлагын худалдаа болох хугацаа

2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 11:00 цагт

  1.  

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

  1.  

Худалдах доод үнэ

12,481,720,000.0 (Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян нэгэн сая) төгрөг

  1.  

Дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 10 хувь буюу 1,248,172,000.0 (Нэг тэрбум хоёр дуун дөчин найман сая нэг зуун далан хоёр мянган) төгрөг

  1.  

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авах Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгын үнийг 14 хоногийн дотор төлнө.

  1.  

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Дансны дугаар: 900011404

Дансны нэр: Төрийн сан

  1.  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар

 6098169

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудаснаас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд ирж авна уу. 

Лавлах утас: 92263025

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 13 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 23 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top