x

Боловсролын сайдаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардлаа

АШУҮИС-ийн "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Сургуулийн багш, ажилчид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, сургуулийн хавийн үйл ажиллагааг хангахыг шаардав.

Хэвлэлийн бага хуралд АШУҮИС-ийн багш, "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн, Хангамж үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Батхуяг, АШУҮИС-ийн багш Т.Баясгалан нар оролцлоо.

2018 оны оны долоодугаар сард БСШС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ажлаас нь чөлөөлж түүний оронд Ж.Цолмон гэдэг хүнийг томилсон. Тухайн үед тус сургуулийн багш, ажилчид уг томилгоог эсэргүүцэн хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хүмүүс халагдаж, чөлөөлөгдөн, шилжүүлэх үйл явц бас дахин өрнөсөн байна.

2018 арваннэгдүгээр сарын 2-ны өдөр АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батбаатарыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнийг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоож, салбарын яам давж заалдаж явсаар эцэст нь Г.Батбаатарыг албан тушаалд эргүүлэн томилох тухай Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш Ж.Цолмон гэж хүний гаргасан тушаал, шийдвэр хүчингүй болж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр эрх, үүрэг нь дуусгавар болсон хүн зургаан сарын турш АШУҮИС-ийг удирдаж байгаа тухай багш нар мэдээллээ.

 

Мөн Дээд шүүхийн шийдвэр гарчихаад зургаан сар өнгөрч байхад салбарын сайд нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа, үүнээс үүдэн сургууль дээрх академик соёл алдагдаж, багш, ажилчид хоёр хэсэг болчихсон манай, танай гээд талцаад сууж байна гэв.

Өнгөрөгч сард тус сургуулийн зарим багш "Гурван шатны шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж өгнө үү" хэмээн Ерөнхий сайд, БСШУС-ын сайд нарт албан бичиг хүргүүлсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн оронд хүсэлт гаргасан багш нарыг дуудаж, ажлаас хална хэмээн дарамталсан явдал нэг бус удаа гарсан юм байна. Өнөөдөр мэдээлэл хийсэн багш нар ч мөн адил "Сургуулийнхаа академик соёлыг хадгалах, Ази, Номхон далайн бүсийн баруун эргийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилго тавин ажиллаж байгаа ч одоогийн нөхцөл байдал бидэнд хүндрэл учруулж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 13 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 22 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top