x

“Цахим засаглал” буюу шавхагдашгүй баялгаа ашиглаж эхэлнэ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт туссан “E-Mongolia” буюу төрийн цахим үйлчилгээний шилжилтийн ажлын хэсгийг Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулсан.

Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, цахим болгоход энэхүү “Цахим засаглал”-ийн гол зорилго чиглэгдэж  буй бөгөөд ирэх 11 дүгээр сараас орон даяар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн бас нэг үр дүн нь төрийн үйлчилгээтэй холбоотой авлигын асуудлыг нэг мөрцэгцлэх явдал хэмээн Засгийн газар тодорхойлж байгаа юм.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шат дамжлагыг халж, бүрэн цахимжуулан амжилттай үр дүнд хүрсэн цөөн орны нэг бол Эстони. Ялангуяа цахим засаглалыг хөгжүүлэх, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг ард иргэддээ өдөр тутамд шуурхай, үр дүнтэй хүргэх, авлигыг арилгах, цахим засаглалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог тэгш хангах тал дээр эдүгээ дэлхийд тэргүүлж байгаа улс юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Цахим засаглал”-ын ажлын хэсгийнхэн 2019 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийлээ. УИХ-ын Цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд  багтсан юм.

Айлчлалын хүрээндажлын хэсгийнхэн Бүгд Найрамдах Эстони Улсын Монгол, Эстонийн парламентын бүлэг, ЗГХЭГ, Гадаад харилцааны яам, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв, “Цахим- Эстони” мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, цаашид туршлага солилцох, хүний нөөцийг чадавхижуулах, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов. Үүнээс гадна манай үе, үеийн Засгийн газрын боловсруулсан цахим шилжилтийн бүх төслүүдийг нэгтгэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалд тус ажлын хэсгийнхэн Эстони улстай түншлэхээр болсон.

1,3-хан сая буюу Улаанбаатарчуудтай адил тооны хүн амтай, 1990 онд ЗХУ задрахад бусдаасаа онцгойрох зүйлгүй байсан Эстони улс IT буюу интернэт технологийг хөгжүүлэх “Дижитал Эстони-2020” хөтөлбөрийг анх зарласан 1997 оноос хойшхи 20-иодхон жилийн дотор Европын холбооны старт ап компаниудын гол төв болж чаджээ. Улаанбаатар хот саяхнаас автобусны мөнгөө цахимаар төлж эхэлсэн. Тэгвэл Эстонид аль 10 жилийн өмнө л нийтийн тээврийн тасалбар, ресторанд хоол идсэн төлбөрөө гар утсаараа хийдэг байж. Одоо бүр сайхан болсон. Автомашины зогсоол, авто замын хяналт, байрны төлбөр гээд бараг бүх үйлчилгээг цахимжуулжээ.

Газар доороо баялаггүй, уул уурхайгүй ч гэсэн IT-цахим хөгжил, интернэт, программ хангамж зэрэгт тулгуурлан хэрхэн богино хугацаанд хөгжиж болдогийн тод томруун жишээ нь Эстони Улс гэж дүгнэхэд болно. Эстоничуудын хүртдэг төрийн бүх үйлчилгээ урдаа “е” үсэгтэй. Энэ нь тэдгээр үйлчилгээнүүдийг бүгдийг цахимаар авч болно гэсэн утгатай. Өдөртөө бараг 2000 төрлийн е-үйлчилгээг эстоничууд тогтмол хэрэглэдэг байна.

Засгийн газар нь E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд нь холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээж болдог. E-Tax Board системийг мөн 2000 онд танилцуулж, хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болжээ. Одоо тус улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, хүмүүс татвараа 5 минутанд мэдүүлж, татварын буцаалтаа 5 хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн албан ёсны имэйлтэй болжээ. Энэ имэйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2005 онд л гэхэд иргэд нь  сонгуулиа цахимаар өгсөн дэлхийн анхны орон болсон. Энэ нь манайд хэрэглэдэг “хар машин”-тай харьцуулахааргүй бөгөөд технологийн дэвшил төдийгүй төсөв хэмнэсэн, системийн хувьд дээд зэргээр хамгаалагдсан, тус улсын иргэд дэлхийн хаанаас ч саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Дэлхий нийт мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа нь Эстони Улсад улам их боломж олгож байгаа төдийгүй иргэд нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй хүртэж хэвшсэн нь хамгийн чухал юм. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэ“уурхай” шавхагдашгүй аж.

Тиймээс Эстони Улсын энэхүү “Цахим засаглал” буюу “шавхагдашгүй баялаг”-ийн төлөвлөлтийг нарийн судалж, Монголд нутагшуулан төрийн бодлого болгох хойшлуулшгүй шаардлага байна. Ингэвэл уул уурхай, байгалийн баялгаас илүү оюуны “шавхагдашгүй уурхай”-гаа ашиглах бас нэг боломж буюу хөгжлийн өөр нэгэн гарц ирээдүйн 25 жилд Монголд бий болно гэсэн үг юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 12 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 22 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top