x

Японы Шизүока муж Монголоос ажилтан авах уулзалт болж байна

Япон улсын Шизүока мужийнхан тус улсад ажиллах хүч авах хөдөлмөрийн яармагийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа.

Өчигдөр “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулсан хоёр орны бизнес уулзалтад оролцохоор Шизүока мужаас 20-иод компани иржээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Яно Хиронори тэргүүтэй Шизүока мужийн албаны хүмүүс, хүний нөөцийн компани, тус мужийн 50 мянга гаруй гишүүнтэй ЖДҮ-ийн холбооны удирдлага, хувийн хэвшлийн төлөөлөл 30 гаруй хүн айлчилж байна.

Хөдөлмөрийн яармагийг Монголын талаас зохион байгуулж буй Эрдмийн их сургуулийн дэргэдэх Олон улсын судлалын төвийн захирал П.Ганхуяг:

-“Шизүока муж Япондоо томд орох, олон талын харилцаатай муж. 2020 оны Токиогийн олимпод оролцох манай тамирчдыг хүлээн авч үнэ төлбөргүй бэлтгэл хангуулж байгаа буянтай газрын нэг.

Миний бие есөн жилийн өмнө Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа энэ мужтай холбоо тогтоосон. Тэр үеэс харилцаагаа зөвхөн нэг аймгаар хязгаарлахгүй Монгол Улстай бүхэлд нь харилцаач гэсэн санал тавьж байсан. Түүний нэг үргэлжлэл нь өнөөдрийн энэ үйл ажиллагаа болж байна. Манайд их, дээд сургууль төгссөн, өндөр мэргэжилтэй, инженер техникийн залуучууд олон байна. Гэтэл Японд ийм мэргэжлийн хүмүүс дутагдаж байна. Монголчуудаа гадаадад гаргахдаа гол нь бус, тэнд очоод техник, технологи сураад ирэх, буцаад эх орондоо хүн хүч, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулалт болно гэдэг үүднээс бид энэхүү ажлыг хийж байна” гэв.

Шизүока мужаас Монгол ажилчдыг авч ажиллуулах тохиолдолд япон хүнийг ажилд авдагтай адил шаардлага нөхцөлтэй, япон хүний хийдэг ажлыг гүйцэтгэж, адил цалин хөлс авч, хөдөлмөрийн болон амьдрах ахуйн нөхцөлөөр бүрэн хангагдахыг тус мужийн төлөөлөгч Катсухиро Хашимота баталж байна.

Тэрээр, “Япон улсад яг өнөөдрийн байдлаар гадаад улсуудаас өндөр мэргэжлийн, инженер-техникийн ажилтан ажилчид авч ажиллуулах хэрэгцээ их байна. Бид энэ удаа Монголоос 20-30 хүнийг авч ажиллуулах сонирхолтой ирсэн. Япон хүн их, дээд сургууль төгсөөд анх ажилд ороход цалин нь 200-250 мянган иенээс эхэлдэг. Монгол залуучууд тэр хэмжээний гарааны цалин авна” гэв. Монгол залуучууд Японы Шизүока мужид очиж ажиллахад хэлний мэдлэг шаардагдах тул сонгогдсон залуусыг хэлний бэлтгэлд давтан сургах аж.

 

Уулзалтад Японоос “Paron”, “Kitagawa Kogyo”, “Business Brauin Showa Ota”, “Seiwa corporation”, “Hatachi kako”, “Machda foods” зэрэг компани оролцжээ.

“Корпорейт конвеншн” төвд өчигдөр эхэлсэн Монгол, Япон улсын Шизүока мужийн бизнес уулзалт буюу хөдөлмөрийн яармаг, уулзалт ярилцлага өнөөдөр үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 23 цаг 14 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 23 цаг 23 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top