x

Бугант тосгоны төв рүү баавгай орж иржээ

Энэ оны аравдугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 54 настай О, найман настай хүү Б-ийн хамт баавгайд бариулсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл үүнээс төд удалгүй тус сумын Бугант тосгоны Цагаантохой гэх газарт, иргэн Ш.Саулегулийн гэрт баавгай орсон талаар тэрбээр олон нийтийн сүлжээгээр мэдээлэв. 

Энэ талаар Ерөө сумын иргэн Ш.Саулегул “Хадлангаа бэлтгэхдээ өвөлжөөндөө нэг гэрээ барьсан юм. Ингээд гэрээ шалгах санаатай очсон чинь баавгай ороод хамаг юмыг бусниулсан байсан. Бид айгаад дотогш орж чадаагүй л дээ. Харин малчин маань гэрийн дотор талыг очиж харсан юм билээ. Авах юмгүй болгосон гэсэн. Гал тогооны шүүгээг тэр чигт нь эвдэлж, хугалсан. Дотор байсан тогоо хүртэл гэрийн гадна талд гарсан дүр зурагтай байсан” хэмээн ярьсан байна. 

Тэдний өвөлжөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 18 км, Бугант тосгоноос 50 гаруй километрийн зайтай аж. “Гэрт маань баавгай орсноос хойш хоёр хоногийн дараа дараалан арын айлуудад орсон юм билээ. Нэг айлын эсгий гэр, нөгөө айлын байшинд орсон гэсэн. Байшин руу орохдоо цонхыг нь хагалсан гэцгээж байна лээ. Азаар хүйтэрч амжаагүй болохоор өвөлжөөндөө буугаагүй байсан. Мөн хоёр хоногийн өмнө л гэхэд Бугантаас гурван километрийн зайд байх “Ферм” гэдэг газарт айлын байшингийн цонхыг нь хагалж ороод хамаг хоол хүнс, гурил будааг нь онгичиж хаясан байна гэсэн. Тэр айл Бугантаас 2-3 километрт л байдаг. Тэгэхээр бараг төвдөө гэсэн үг шүү дээ” гэв. 

Дээрх тохиолдлуудаас гадна Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хушаат, Жавхлант, Хүдэр зэрэг суманд баавгай айлын орон гэрт орсон тохиолдол гарчээ. 

Урьд өмнө хайгуул судалгаагаар явж байгаад ой хээр баавгайд бариулсан тохиолдол гарч байснаас биш баавгай ингэж ихээр энд тэнд очиж, гэр орон руу нь дайрч, хүний амь хохироосон тохиолдол огт гарч байгаагүй аж. Тиймээс баавгай суурьшлын бүс рүү нэвтэрч буйтай холбоотойгоор аймгийн Онцгой комисс ажиллаж эхэлсэн байна. Сэлэнгэ аймагт сүүлийн хоёр жил ямар ч самар ургаагүй.  Тиймээс ой хээр, хөдөө байгаа айлуудыг төв суурин газраа бараадуулж, баавгайд хоол хүнсийг нь хээр тавьж өгөх /биотехникийн/ арга байдаг аж. Энэ ажлыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 35 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 44 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 26 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 26 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top