x

Хувьсгал хийхэд хүний амь хамаагүй юу?

Өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Түргэн тусламжийн 103 төв, Онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл хийж, 2019 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагаас өчигдрийн 06.00 цаг хүртэлх /6 хоног/ хугацаанд 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсныг мэдээллээ. Тэдгээрийн 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байжээ.

Харин 16 хүн угаарын хийнд хордож эмнэлэгт хүргэгдэн дөрөв нь амиа алдсан явдал 5-6-нд шилжих шөнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Үүнээс өмнө буюу 3-5-ны өдрүүдэд 35 хүн угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэнийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан 6-ны өдөр сэтгүүлчидтэй уулзахдаа анх хэлсэн. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшний хэрэглээнээс болж угаартах явдал бүр 7-8 хоногийн өмнөөс эхэлсэн гэсэн үг.

Харин өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Сайжруулсан шахмал түлшинд асуудал байхгүй, шинжилгээ дүгнэлт тэгж гарсан. Иргэд түлшийг стандартын дагуу хэрэглээгүй, аюулгүй байдлаа хангаагүйгээс ийм явдал болж байна. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар тавьсан зорилгоосоо ухрахгүй” гэв.

Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшийг эргээд түүхий нүүрсээр солихгүй. Та нар ямар ч үнээр хамаагүй хэрэглэж сур аа... л гэж байна. Мөн угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг болгосон гэв.

Угаарын хий мэдрэгч нь Amazon.com сайтад тавигдсанаар хамгийн багадаа зургаан доллар, дээд тал нь 200 долларын үнэтэй байна. Манайхан л болсон хойно хамгийн хямдыг нь авахад, 200 мянган өрхдөө хүргэнэ гэвэл 1,2 сая доллар буюу гурван тэрбум орчим төгрөг болох нь ээ. Харин тэдгээр төхөөрөмж нь орж ирээд, өрхүүдэд тараах хүртэл дахиад хэдэн хүн амиа алдахыг тааварлашгүй.

Тэгээд ч угаарын хий мэдрэгч түгээх нэг хэрэг. Харин өрх бүр сайжруулсан түлш хэрэглэх стандартын зуухтай байх нь бас өөр хэрэг. Өчигдөр мэргэжлийн хяналт болон онцгой байдлынхны хийсэн мэдээллээс үзвэл нийслэлийн 200 мянган өрхийн тал хүрэхгүй хувь нь төслийн зуухтай, үлдсэн талаас илүү хувь нь энгийн зууханд галлагаа хийж байгаа гэсэн. Энэ тохиолдолд угаарын хий мэдрэгчтэй байснаар аюул ослоос сэрэмжилж чадах уу?

Хэрвээ сайжруулсан шахмал түлш нь утааг бууруулах хувьсгал мөн юм бол хувьсгалыг хүний аминд хүрэхгүйгээр хийх боломж байхгүй юу? Нэг хэсгийнх нь амь насыг үнэгүйдүүлэн байж нөгөө хэсгийнх нь эрүүл мэндийг аварна гэх нь аль нийгмийн ёс суртахуун бэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 34 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 44 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 25 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 25 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top