x

Үйл ажиллагааг нь зогсоосон уул уурхайн компаниар нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй

Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын талаар экологич Д.Туяахэвлэлийн бага хурал хийлээ. Д.Туяа өөрийгөө Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын төлөөлөгч н.Орхонтуулын Байгаль орчны зөвлөхөөр ажиллаж байгаа хэмээн өөрийгөө тарицуулав.

Архангай аймгийн Цэнхэр суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй BNMC 2018 онд багийн иргэдийн нийтийн хуралд өөрийн үйл ажиллагааг дэмжүүлэх хүсэлт гаргасан боловч малчин иргэдийн дийлэнх хувь нь дэмжээгүй юм байна. 

Гэтэл багийн иргэдэд тусалж, арьс нэхий элддэг тоног төхөөрөмж өгнө гэх нэрийдлээр цөөн хүнээс гарын үсэг цуглуулж, яаманд хуурамч албан бичиг хүргүүлж батлуулаад уул уурхайн үйл ажиллагаа явуулсан хэмээн экологич ярив. Тиймээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус компанийн үйл ажиллагааг зогсоосон аж.

Гэвч үйл ажиллагааг нь зогсоосон гэх нэрийн дор уул уурхайн компаниудын хууль бус орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, хуулийн дагуу арга хэмжээ авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал зүгээр өнгөрөх болоод байгаа тул өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийлгэжээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Ц.Мянганбаяр гэдэг хүний "Монгол газар" гэдэг компанийн үйл ажиллагааг зогсоож, төрийн хамгаалалтад авсан гэж ярьж байгаа боловч тэр компани 20 орчим жилийн өмнөөс 3,000 гаруй га талбайд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учраас бүх авах юмаа авчихсан.

Уг нь хуулийн хүрээнд мэргэжлийн компаниар үнэлгээ тогтоолгож тухайн хохирлыг нөхөн төлүүлж, сумын төсөвт төвлөрүүлж нөхөн сэргээлтийг хийх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл уг талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй. Энэ бол байгаль орчныг хамгаалах бодит ажил биш" гэв.

Мөн уул уурхайн бүх компаниуд усны тоолууртай, усаа тоолуураар хэмжиж татвараа төлж байх ёстой. Гэтэл энэ ажил бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Энэ мэт том асуудлууд байхад холбогдох албаныхан анхаарахгүй байгааг Ерөнхий сайдад дуулгаж байна гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 36 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 45 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 26 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 26 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top