x

Цэргийн эрүүл мэндийг цэцэрлэгээс нь эхэлж анхаармаар байна

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг дан ганц цэргийн штаб хариуцах бус бүх шатны төр, захиргааны байгууллагууд хамтын ажиллагаагаа дээшлүүлэх хэрэгтэйг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тодотголоо.

Тэрбээр “Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээх цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг  цэцэрлэг, бага сургуулиас нь эхлэн эцэг эхчүүд, биеийн тамирын багш нар, тухайн дүүрэг, хороодын эмч, эрүүл мэндийн ажилтнууд онцгойлон анхаарч, суурь өвчлөлүүдийг багаас нь оношлон эмчилж байх шаардлагатай байна” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн цэргийн насны залуусын дунд өвчлөл, эрүүлжилтийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлэн цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд  эрүүлжиж буй залуусыг үүгээр хянадаг болжээ.

Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндэд анхаарах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны ажлын төлөвлөгөөнүүдийг гарган, эмчлэгдэх боломжтой хүмүүсийг түүж богино хугацаанд эрүүлжүүлэх ажлыг амжилттай  зохион байгуулсан аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г.Нарантуяа хэллээ.

Цэрэг татлагын эмчийн үзлэгээр дунд чих, хамар хоолой, эрүү нүүрний өвчлөлүүд зонхилж байгаа бөгөөд залуусыг эрүүлжүүлэх болзолт уралдаан, сургалт сурталчилгаа, уулзалт семинаруудыг БХЯ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, цэргийн штабууд зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд цэргийн насны залуусынхаа эрүүл мэндийг сайжруулах тал дээр бусдаасаа илүү сайн ажиллаж байгаа гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд явагдах аж.

Засгийн газрын 2017 оны “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх  болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах, Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж, санал солилцох зорилготойгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.

Тус зөвлөгөөнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний анги байгууллагын эмч нар болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 35 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 45 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 26 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 26 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top