x

Шахмал түлшний асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлчдийн ээлжит хуралдаан болж, Ерөнхий хяналтын сонсгол болон нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, товлолоо.

Нийслэлийн ИТХ-ын нэр бүхий 12 төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, гарч буй хүндрэл бэрхшээл, тэр дундаа сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлыг холбогдох албаныхан, мэргэжлийн хүмүүс болон олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхээр Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан байдаг. Иймээс нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас холбогдох хуулиудын дагуу Ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар тов төлөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Бид сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж байна. Нийслэлийн ИТХ-аас Ерөнхий хяналтын сонсголыг ч анх удаа зохион байгуулах гэж байгаа. Тиймээс хуулийн хүрээнд сонсголыг зохион байгуулах нь зүйтэй. Ингэхдээ мэргэжлийн байгууллага болон олон нийтийн оролцоог хангахад анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Тэргүүлэгч Б.Бямбадорж “Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хугацааг олон нийтэд сайн түгээх хэрэгтэй” гээд арваннэгдүгээр сарын 4-нд зохион байгуулахыг дэмжлээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд Ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар товлолоо. Улмаар Ерөнхий хяналтын сонсголыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар даргалуулахаар тогтов.

Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилбах алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 35 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 45 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 26 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 26 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top