x

Хотын дарга Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор Монгол Улсад 10 хоногийн айлчлал хийж байгаа юм. Энэ хугацаанд зөвлөлийн гишүүд манай улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн оролцогч талуудтай уулзаж, орон зайн мэдээлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг судлах, байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан тогтоох, өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ үйл ажиллагаанд зөвлөмж өгөх юм байна.

Уулзалтын үеэр Дэлхийн банкны Газар орон зайн зөвлөлийн багийн ахлах Катерин Келм хэлэхдээ “Бидний зүгээс тэргүүлэх чиглэлээ тодорхойлоод цаашдын төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөгөөг 5-7 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Иргэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдэд тулгуурлаж нийгэм эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлж байна. Тиймээс хотын удирдлагууд та бүхэн хэрэгтэй мэдээллийг өгч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд саналаа өгч хамтарч ажиллахыг хүсч байна“ гэв.

Зөвлөх багийн гишүүд айлчлалын үеэр Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газарт ажиллаж, орон зайн өгөгдлийн дэд бүтэц, газрын мониторинг болон хот байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг сайжруулах зорилгоор хотын стандартыг цогц болгох хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа дуулгасан юм. Тэрбээр “Орон зайн мэдээллийн ач холбогдолтой уялдуулж хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд дэд бүтцийг бий болгож хөгжүүлэх, тогтвортой үйл ажиллагаатай байлгах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх цаг хугацаа тодорхой байх нь чухал. Мөн төлөвлөгөөт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, иргэн аж ахуйн нэгжүүдэд ач холбогдлыг нь ойлгодог хэрэглэж хэвшихээс гадна энэ чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх туршлага солилцож ажиллахыг чухалчилж байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд орон зайн мэдээллийн хүрээнд мэдээлэл солилцож хамтарч ажиллах талаар ярилцаад, ирэх долоо хоногт зөвлөлийн багийн гишүүдийн зүгээс нийслэл хотод хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулахаар боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 36 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 45 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 27 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 27 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top