x

Польшид эрэн сурвалжилж буй Монгол иргэдийн асуудлаар санал солилцжээ

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Чили Улсын Сантьяго хотноо боллоо. Энэхүү чуулганд Интерполын гишүүн 162 улсын 900 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Мөн чуулганы үеэр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд баримтлах бодлого, стратегийг тодорхойлжээ. Чуулганд Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны орлогч дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч, мөн улсын Үндэсний цагдаагийн газрын дарга, Интерполын Ерөнхийлөгч нар чуулганыг нээж хэлсэн үгэндээ гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх гол арга зам нь хууль сахиулах байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, мөн хууль сахиулах байгууллагуудыг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх явдал гэдгийг онцолсон байна.

Чуулганы эхний өдөр цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Бүгд Найрамдах Польш Улсын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа Паулина Филиповиактай уулзаж, их хэмжээний тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцож, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх хүсэлт тавьсан байна.

Мөн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах, түр хороо, сонгуулийн хороо сонгох, Австрали, Нигери, Португаль, Судан Улсын цагдаагийн байгууллагын дарга нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан "Цагдаагийн залуу манлайлагчид" хөтөлбөрийн явц байдлын талаар танилцуулга хийжээ.

Өнөөдөр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргыг улируулан томилох эсэх,  Интерполын үндсэн үйл ажиллагаа болох гэмт хэрэг, гэмт этгээдийн талаарх мэдээлэл солилцох, эрэн сурвалжлах ажиллагааг зохицуулсан Интерполын Мэдээлэл боловсруулах дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тус тус санал хураах юм.

Цагдаагийн Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 37 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 47 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 28 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 28 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top