x

С.Амарсайхан: Улаанбаатар хот 2020 онд стандарттай хот болох ёстой

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” тав дугаар албан даалгаврын хэрэгжилт, “Манай хороо- Миний гудамж” аяны дүнгийн танилцуулга, Нийслэлийн 2019 оны шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг баг шалгаруулах болзолт уралдааны тухай асуудлуудыг хэлэлцэв.

 

Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа. Тэрбээр “Албан даалгаврын хүрээнд 17 бүлэг асуудлаар Нийслэлийн есөн дүүрэг, 12 агентлаг, харьяа газруудад үүрэг даалгавар өгсөн. Хэрэгжилтийг хангуулахаар газар дээр нь ажиллаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллага, албан тушаалтад стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Есдүгээр сарын 1-нээс 25-ны өдөр хүртэл гүйцэтгэлийг шалгасан. Албан даалгаврын биелэлт 72 хувьтай байна. Иргэдийн орчны ая тухтай байдлыг хангах талаар /газар чөлөөлөлт, барилгын аюулгүй байдлыг бүрэн хангуулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр хийгдэх ажил, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага орчмын тохижилт зэрэг/ хэрэгжүүлэх арга хэмжээ нь тодорхой хугацаа, төсөв шаардлагатай байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Хот стандарт, хэм хэмжээгүй явснаас болоод өнөөдөр барилга байгууламж болон өөр олон чиглэлийн асуудал орхигдсон. Улаанбаатар хот 2020 онд стандарттай байх чиглэлээ тодорхойлсон хот байх ёстой. Холбогдох байгууллагууд шат шатандаа хотын стандартыг мөрдүүлэх ажилд онцгой анхаарч ажиллах, харьяа газар, агентлагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газартай нягт холбоотой ажилла” хэмээлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажилд нэмэлт саналаа хэлж, цаашид шат шатандаа хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ажиллахаар болов.

“Манай хороо- Миний гудамж” аяны дүнг танилцууллаа

Дараа нь хуралдаанд “Манай хороо- Миний гудамж” аяны дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, хот тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор тавдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл аянг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/294 дүгээр тушаалаар байгуулагдсан “Манай хороо- Миний гудамж” аяны Шилдэг тохижилттой дүүрэг, Шилдэг тохижилттой хороо /орон сууц, гэр хороо/, Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /орон сууц, гэр хороо/, Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх, Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 8-ны өдрүүдэд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудаас ирүүлсэн тайлан мэдээний хүрээнд ажиллаж шаардлагатай тохиолдолд мэдээллийг нягтлан газар дээр нь танилцаж, үзүүлэлт тус бүрээр дүнг гарган шилдэгүүдийг шалгаруулсан байна.

“Шилдэг хороо”, “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны талаар мэдээлэв

Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо”, “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

“Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдааны удирдамжид заасны дагуу хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө, хараат бус хөндлөнгийн үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий “Статистик дэвшил” ТББ-тай хамтран ажилласан бөгөөд есөн удаагийн нэгдсэн, 12 хэсэгчилсэн сургалт зохион байгуулж, нийт 1400 гаруй албан хаагчдыг хамруулсан байна.

“Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны хоёрдугаар шатыг ажлын хэсгийн нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан хороодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, хороодын санаачилгаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн үр дүнд ажлын хэсэг үнэлгээ өгөх замаар Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо”-г шалгарууллаа. Тус уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан 20 хороо, 20 хэсгийн ахлагч нарын багийн тэргүүн туршлагыг харилцан солилцох хэлэлцүүлэг, семинарыг 11, 12 дугаар саруудад зохион байгуулж, тэргүүн туршлагуудыг товхимол хэлбэрээр хэвлэж, Нийслэлийн 169 хороодод хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулгадаа онцолж хэлэв.

Зөвлөлийн гишүүд уралдааны шалгаруулалтын мэдээлэлтэй танилцсаны дараа шалгарсан хороо, хэсгийн ахлагч нарт шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах ажилд саналаа нэмж хэлээд, энэ ажлыг зохион байгуулахад санал санаачлагатай оролцохоор болсон юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 37 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 46 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 27 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 27 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top