x

Баянхошуу дэд төвд оршин суугаа 3,466 өрх ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд барьсан 1,000 метр куб хүчин чадалтай усан сангийн барилга угсралтын ажил ийнхүү өнөөдөр бүрэн дуусаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Уг усан сангийн барилга ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд оршин суугаа 3,466 өрхийн 13,163 иргэн ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэж байгаа аж.

Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн болон бусад хөгжлийн асуудлуудыг ижил тэнцвэртэй хангах үүднээс хотын шинэ дэд төвүүдийг байгуулж байна.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах, барилгажуулах, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай амьдрах орчныг хангах бодлогуудын хүрээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна.

2020 онд Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүдийг бодитой хэрэгжүүлэх боломж нь бүрдэж эхэллээ. Усан санг бариж ашиглалтад оруулсан төслийн багийнхан болон гүйцэтгэгчээр ажилласан аж ахуйн нэгж компанид талархал илэрхийлье” хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Одоогоор төслийн нэгдүгээр үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 71.61 хувьтай хэрэгжиж байгаа юм.

Цаашид төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга дэд төвүүдэд, гуравдугаар үе шатанд Шархад болон Толгойт дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.

Дэд төвийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд, “Бумбод” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 38 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 47 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 23 цаг 28 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 23 цаг 28 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top