x

Хаягдал тосыг түлш болгон ашилладаг "Флинт" зуухыг танилцууллаа

Хүнсний хаягдал тос ашиглан дулаан гаргах технологид суурилсан “Флинт” зуух төслийн нээлтийг хийлээ. Төслийг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын санаачилгаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Койка, KTL болон Флинт ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн тухай "Флинт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Юн Хёг Жин:

-“Өнгөрсөн жил би Монголд ирээд утааны улмаас олон хүн хохирч байгааг хараад их сэтгэл өвдсөн. Харин Э.Ганбат хаягдал тосыг түлшээ болгож, зуух хийхийг санал болгосон. Бид хүмүүсийн идээд хаясан хүнсний бүтээгдэхүүний тос, амьтны болон ургамлын гаралтай хаягдал тосыг ашиглан хэрхэн байр орон сууцыг дулаанаар хангах тухай судалж, жил гаруйн хугацаанд олон төрлөөр, олон удаа туршиж үзсэний үр дүнд Монгол Улсын цаг уур, уламжлалт заншилд нийцүүлэн “Флинт” зуухыг бүтээлээ.

Хаягдал тос нь хөрсөнд шингэж, маш их хэмжээний бохирдол үүсгэдэг. Харин энэхүү зуух нь хүнсний хаягдал тосыг гэрийн нөхцөлд түлш болгон ашигладгаараа давуу талтай” гэв.

Агаар, хөрсний бохирдол нь аль нэг улсын асуудал биш. Бид нэг дэлхий дээвэр дор амьдарч, нэг л агаараар амьсгалж байгаа учраас хөрш орнуудынхаа агаарын бохирдолд сэтгэл зовнидог хэмээн Юн Хёг Жин ярьж байна. 

Флинт зуухыг АНУ, Хятад гэх зэрэг оронд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж. Хаягдал тосоор зуухаа галладаг болсноор мод, нүүрс болон бусад түлшний хэрэглээг багасгаж, ойн санг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний зардлыг ч хэмнэх боломжтой тухай төслийн багийнхан ярьж байна.

ЦАГТ 420-600 ГРАММ ХАЯГДАЛ ТОС ЗАРЦУУЛНА

Зуух нь түлш буюу хаягдал тосоо хийх тусгай савтай. Сав 13 литрийн багтаамжтай. Энэ хэмжээний тосоор хамгийн багадаа 20 цаг ажиллана.

Галлахад шүдэнз, цаас, мод зэрэг нэмэгдэл материал шаардагдахгүй. Хаягдал тосоо эхлээд тогоор халааж, дараа нь асаах товчлуур дарахад зуух өөрөө ажиллана. Энэ зуух сард дээд тал нь 5,000 төгрөгийн тог зарцуулна. Мөн хэр их хэмжээний хүчдэлээр тосоо халаахаа тохируулах бөгөөд цагт 420-600 грамм хаягдал тос зарцуулах юм байна.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат:

-"Тохижилт үйлчилгээний компаниуд ресторан, зоогийн газруудын хогийг аваад бааз дээрээ буулгасны дараа бид хаягдал тосыг нь бид очоод авчихна. Ямар ч зардал гаргахгүйгээр хаягдал тосыг дахин боловсруулж дулаан суух боломжтой. Илч нь маш сайн бөгөөд ямар ч хаягдал гарахгүй” гэв.

Туршилтын явцад зуухыг дөрвөн удаа шинэчилж, сайжруулсан бөгөөд сүүлийн дөрөв дэх загварыг өнөөдөр танилцуулжээ. "Флинт" зуух нь 500-700 мянган төгрөгийн өртөгтэй. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 80 өрхөд үнэгүй суурилуулахаар болжээ.

ХҮҮХДҮҮДДЭЭ ЦЭВЭР ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД ХАМТРАН ЗҮТГЭХ БОЛНО

Койка-ын Суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйн Нан “Монгол Улс түүхий нүүрс ашигласнаар агаарын бохирдол ихсэж, амьсгалын замын өвчин эрс нэмэгдэж байна. Айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэж, түүнийг орлох түлшний нөөц нь улс даяар хангалттай биш байна. 

Ийм үед “Флинт” ХХК энэхүү төслийг хэрэгжүүлж, ургамлын болон малын гаралтай хаягдал тосыг ашиглаж халаах системийг бий болгожээ. Одоогоор туршилтын явцад байгаа боловч бүтээгдэхүүн эцсийн байдлаар бэлэн болоход газар шороо, ундны ус, байгаль орчинд ч ээлтэй технологи болж, агаарын бохирдлыг ч бууруулахад хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Үр хүүхдүүддээ аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэхийн тулд манай байгууллага ч хамтран зүтгэх болно” гэлээ.

САРД ДУНДЖААР 2000-3000 ОРЧИМ ТӨГРӨГИЙН ТОГ ЗАРЦУУЛНА

Зуух хэвийн ажиллаж байх үедээ цагт 10 ватт тог зарцуулна. Тосыг эхэлж халаахад л бага зэрэг тог идэхээс бусад үед тог зарцуулалт маш бага. Энэ нь сард дунджаар 2000-3000 орчим төгрөг болж байна. Уг зуух хүнсний хаягдал тосыг бүрэн шатаадаг бөгөөд хүний биед хоргүй, утаа ч гарахгүй гэдгийг "Ган-Эко" компанийн гүйцэтгэх захирал П.Батхуяг хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 21 цаг 59 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 9 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 22 цаг 50 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 22 цаг 50 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 23 цаг 39 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 23 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top