x

10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалчид Тээврийн цагдаагийн албанаас дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

  1. Бага насны /10 хүртэлх/ хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй тул үүргээ биелүүлэх
  2. Явган зорчигч нь 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явах,
  3. Ногоон гэрлээр, явган хүний гарц, гармаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх. Зам тээврийн ослын хор уршгийг ойлгуулж, таниулах
  4. Таны хүүхэд харанхуй, үзэгдэл хангалтгүй, гэрэлтүүлэггүй замаар гэр болон сургууль, дугуйлан, дамжаанд ирж очдог бол жолоочид харагдах нөхцөлийн сайжруулах үүднээс тод гэгээлэг өнгийн, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэлтэй явуулах
  5. Зорчих хэсэг дээр зогсох, тоглох, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхгүй байхыг анхааруулах
  6. Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах
  7.  Зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас оролдох, дуут дохио болон анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүхгүй байх
  8. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих тул тээврийн хэрэгслийн жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох
  9. Арав хүртэлх насны хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд нь тохирсон зориулалтын суудал, хамгаалах хэрэгсэл ашиглах. Хэрэв зориулалтын суудал ашиглах боломжгүй тохиолдолд хүүхдийг арын суудалд тээвэрлэж, хамгаалах бүсийг зүүж хэвших
  10. Арав хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байх
  11. Уулзвар гарц, сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслиийн жолооч та хурдаа хасаж, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сонор сэрэмж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж чадаагүйн улмаас 2019 оны эхний есөн сарын байдлаар 52 хүүхэд нас барж, 591 хүүхэд гэмтэж бэртжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 0 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 10 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 22 цаг 51 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 22 цаг 51 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 23 цаг 40 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 23 цаг 56 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top