x

"Сэтгүүлчдэд юу хийх ёстой талаар төрөөс хэзээ ч зааж болохгүй"

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс гурав дахь жилдээ “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум”-ыг "Хэвлэлийн эрх чөлөө-Дижитал хувьсал" сэдвийн дор өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчдын илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

СЭТГҮҮЛ ЗҮЙ ОЛОН ТОГЛОГЧТОЙ БОЛЧИХООД БАЙНА

Глоб интернэшнл төвийн тэргүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал:

-"Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд сэтгүүл зүйн хараат бус байдал хамгийн чухал. Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь улс төрийн дарамт болон аливаа хөндлөнгийн шахалтаас ангид байх тухай асуудал юм. Редакц өөрийн дотооддоо мөрддөг ёс зүйн журмаар хараат бус байдлаа зохицуулдаг.Харин редакцын хараат бус байдлыг албан ёсоор хуулийн хүрээнд баталгаажуулах нь зөв.

Сэтгүүл зүй бол иргэдийн үнэн, зөв мэдээлэл хүлээж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд л үйлчилдэг. Тэрнээс сэтгүүл зүй гэдэг сэтгүүлчид өөрсдийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллага байгуулаад ажилладаг зүйл огтхон ч биш.

Түүнчлэн "Сэтгүүл зүй өнөөдөр олон тоглогчтой болчихоод байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн яриа хэлэлцүүлэг, олон нийтийн анхаарлын татсан асуудлуудаар зөвхөн Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдээс гадна өөр олон хүн мэдээлэх үйл ажиллагаанд оролцож байгаа" гэв.

МИНИМУМ СТАНДАРТЫГ ХУУЛИАР ТОГТООЖ ӨГӨХ НЬ ЗӨВ 

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-"Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлд Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлын талаарх зохицуулалт орохоор байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцаа эзэмшигч нээлттэй байх, хориглосон зарим зохицуулалтыг хэвлэл мэдээлийн зөвлөл өөрсдөө авч явах эсэх асуудлаар ярих ёстой.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэхдээ 1998 онд туссан үзэл, санаа, зарчим, үнэт зүйл нь шинэчилсэн найруулга хадгалагдахаас гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглох зохицуулалт,  төрөөс олон нийтийн мэдээллийн байгууллагад хяналт, цензур тавихгүй байх гэсэн суурь зарчим ч хэвээр үлдэнэ".

СЭТГҮҮЛЧИД ДҮРЭМ ЖУРМАА ӨӨРСДӨӨ ТОГТООЖ, ХЯНАЛТАА ТАВИХ ЁСТОЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:

-“Ёс зүйн ёс суртахуун нь бидний өөрсдийн хариуцлагын асуудал юм. Үүнийг хуулиар зохицуулбал утгаа алдана. Бидний энэхүү ёс суртахууны хариуцлагыг хамтын удирдлага эсвэл өөрийн удирдлагын байгууллага хариуцах хэрэгтэй.

Харин ёс зүйн хорооноос гаргаж байгаа дүгнэлтийг хуулиар хариуцдаг болвол хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн зохицуулалтын утгыг алдагдуулна.

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэдэг бол нэг тогтолцоо, нэг систем юм. Үүнийг эрх зүйн хувьд баталгаажуулж өгөх нь мэдээж чухал. Дээр нь иргэний үнэнийг мэдэх эрхэд сэтгүүлч, редакцууд ёс зүйтэйгээр үйлчилж чадаж байгаа эсэхийг хянадаг байгууллага болж байгаа хэрэг.

Сэтгүүлчид нийгэмд хоточ нохойн үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ нь төр засагт иргэд сэтгүүлч нараар дамжуулж хяналтаа тавьдаг гэсэн үг. Тэгвэл сэтгүүлчид өдөр тутамдаа хийдэг ажил, мөрддөг дүрэм журмаа өөрсдөө тогтоож, хянах ёстой.

Иймд сэтгүүлчдийн ажиллах арга зүй болон ёс зүйн код, сонгогдох төлөөллүүдийн асуудлыг салбарт нь үлдээгээд харин суурь зарчмыг нь хуульд оруулж өгвөл талархалтай зүйл болно”.

СЭТГҮҮЛЧИД ӨӨРСДӨӨ ҮҮРГЭЭ ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ

Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга Манфред Протце:

-“Бүх л улс оронд байгаа ижил асуудлууд нь сэтгүүлчийн хоточ нохойн үүрэгтэй холбоотой.

Ардчиллын үүднээс авч үзвэл сэтгүүл зүй чөлөөт, бие даасан хараат бус хэвлэл мэдээлэл нийгэмд засаглалын гурван эрх мэдлийг ажиглан шаардлагатай тохиолдолд шүүмжлэх тайлбарлах үүргийг хүлээж байдаг.

Монголын хувьд сэтгүүлчид хоточ нохойн үүргээ асар сайн гүйцэтгэхийн тулд өөрсдөө үүргээ зохицуулдаг байх хэрэгтэй. Европын орнуудад ч сэтгүүлчдэд юу хийх ёстой талаар төрөөс хэзээ ч зааж заадаггүй ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 21 цаг 59 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 8 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 22 цаг 49 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 22 цаг 49 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 23 цаг 38 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 23 цаг 54 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top