x

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэргийн талаар албан ёсны мэдээлэл шаардлаа

Гэрэл зургийг ikon.mn

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгтэй холбогдуулан ТЕГ, ЦЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:

-“Сэтгүүлчдийн хууль бусаар тагнаж, чагнасан гэх мэдээллийг анх 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ өгсөн. Цагдаагийн ажилтнууд сэтгүүлчдийг тагнаж чагнасан бөгөөд энэ үйлдэлд нь хариуцлага тооцох саналыг ТЕГ-аас НПГ-т хүргүүлсэн гэж мэдээлсэн. Түүнээс хойш бидэнд мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрлээ. 

Хоёр хоногийн өмнө энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хөндөж тавьсан учраас МСНЭ-ийн зүгээс дахин анхаарал хандуулж байна. Энэ бол сэтгүүлчдийг шалгаж байгаа асуудал бус сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа асуудал юм. 

Энэ мэдээллийг тодруулах үүднээс МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтраад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй байна. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны цаана иргэдийн мэдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл байдаг. 

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллагаас тагнаж, чагнасан асуудал байгаа бол маш ноцтой үйлдэл юм. Энэ асуудал хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний түвшинд удаа дараа яригдаж байгаа учраас бидэнд мэдээлэл өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байгаагаа энэ мэдээллээр дамжуулж байна" гэв. 

МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг:

-“Бид энэ асуудлаар зөвхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийгээд зогсохгүй Хүний эрхийн үндэсний комисстой хамтран олон улсын хэмжээнд гаргаж тавих болно” гэлээ. 

Хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний хэмжээнд сэтгүүлчдийн тагнаж, чагнасан цагдаагийн ажилтнуудыг шалгаж байгаа гэх мэдээлэл яригдсаар багагүй хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл “Намайг тагнаж, чагнасан” гэж мэргэжлийн холбоондоо хандсан сэтгүүлч нэг ч байхгүй байгаа аж. МСНЭ-ийн зүгээс тагнуулын байгууллага уг хэргийг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа учир сэтгүүлчид мэргэжлийн эвлэл, холбоодод хандах боломжгүй байхыг үгүйсгэсэнгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 1 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 11 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 22 цаг 52 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 22 цаг 52 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 23 цаг 41 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 23 цаг 57 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top