x

Сайжруулсан түлшийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын лаборатори стандарт хангасан гэж дүгнэжээ

Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдаж, хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай "Бюро Веритась Русь" ХК-ийн "Регион Север Запад" лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан "SGS Korea" лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулав.

Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу албан ёсоор ирсэн. Сайжруулсан шахмал түлшийг үндэсний тав, гадаадын гурав, нийт найман лаборатори шинжлэхдээ техникийн үзүүлэлт, элементийн үзүүлэлт, химийн найрлага, чөлөөт хөөлтийн зэрэг гэсэн үзүүлэлтүүдээр шинжилсэн. Бүх лабораторийн шинжилгээгээр сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан байна. Тодруулбал, чөлөөт хөөлтийн зэрэг гэдэг нь нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэлдэг. 1-9 гэсэн хүртэл үзүүлэлтэй байдаг. Бүх лабораторийн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг нь нэг гэсэн үзүүлэлтэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс байна, ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт бидэнд ирүүлсэн” гэв.

Мөн Нийслэлийн онцгой комиссоос хяналт шалгалт явуулсны дагуу Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн шуурхай штаб, хороодын эрсдэл бүхий айл өрх, уурын зуух ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллажээ. Эрсдэл өндөр бүхий нийт 35 хорооны 52 айл өрхөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, түлшний хадгалалт, пийшин зуухны бүрэн бүтэн байдал зэргийг шалгаж, 82 сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэн ажилласан байна. Түүнчлэн дүүргүүдийн Шуурхай штаб байгуулагдсанаас хойш мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрсэн гэж мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 22 цаг 2 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 22 цаг 11 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 22 цаг 52 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 22 цаг 52 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 23 цаг 41 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 23 цаг 57 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top