x

Д.Ядамдорж: СҮҮЛИЙН 10 ЖИЛД 158 ХҮН УГААРТАЖ НАС БАРСАН

Д.Ядамдорж: СҮҮЛИЙН 10 ЖИЛД 118 ТОХИОЛДЛООР 158 ХҮН УГААРТАЖ НАС БАРСАН

Засгийн газар өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс эхлэн нийслэлчүүдэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна. Гэвч энэ хугацаанд найман хүн угаарын хийнд хордон нас барж, 800 орчим иргэн эмнэлгийн үйлчилгээ аваад байгаа.

Энэ асуудлаар өнөөдөр НИТХ дээр Хяналтын сонсгол зохион байгуулж, төлөөлөгчид болон иргэдийн зүгээс холбогдох албаны хүмүүсээс тайлбар, мэдээлэл шаардлаа.

Угаартсан гэх дуудлагын мөрөөр хамгийн түрүүнд Нийслэлийн Цагдаагийн газрынхан очиж, үзлэг шалгалт хийж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажилладаг тул НЦГ-ын дарга Д.Ядамдорж дараах мэдээллийг хийлээ.

Д.Ядамдорж:

-“Сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан. 2019 оны аравдугаар сарын 19-нөөс хойш иргэд угаартаж, нас бараагүй, дуудлагын тоо буурч байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр угаартсан шалтгаан нөхцөлийг авч үзлээ. Гэрт 101, байшинд 202, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байсан. Ханан пийшинтэй нь 86, ханан пийшин, зуух эвдэрсэн 73, зуух, яндангийн холбоос завсартай 34, яндан хөө тортогтой 30, үнс дүүрсэн 44, түлшээ дүргээд түлсэн 85, яндан намхан 35, яндангийн хаалтаа хаасан 69, тодорхойгүй 50 тохиолдол, усгүйгээс зуух нь дэлбэрсэн гурван тохиолдол дээр цагдаагийн алба хаагчид очиж ажилласан. Одоогоор долоон тохиолдлоор найман хүн нас бараад байна. Энэ хэрэг дээр Мөрдөн шалгах газрынхан ажиллаж байгаа. Эцсийн шийдвэрийг прокурор гаргана. Хариуцлагын асуудал ямар албан тушаалтнуудыг хамрах вэ гэдэг ч прокурорын шийдэх асуудал” гэв.

ГЕГ САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ ШИНЖЛЭЭГҮЙ

Мөн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораториос сайжруулсан шахмал түлшний найрлагатай холбоотой дараах мэдээллийг хийлээ. 

н.Цэрэнчимэд:

-"2018 оны есдүгээр сараас 2019 оны аравдугаар сар хүртэл 28 гаалийн бүрдүүлэлтээр 6100 тонн барьцалдуулагч бодис орж ирсэн. “Тавантолгой түлш”, “Эм солер” компаниуд уг бодисыг импортоор оруулж ирсэн. Аюулгүйн ажиллагааны зааварчилгаатай. Гаалийн лабораторид барьцалдуулагч бодисыг шинжилж үзэхэд цавуулаг, цардуул, шаварлаг эрдсээс тогтсон байна гэдгийг тодорхойлсон. Цэвэр химийн бодис биш. Цардуул шатахаараа аюулгүй, эрдэслэг шаварлаг нь шатахаараа өвс болоод үлдэнэ. Зөв тайлбарламаар байна. Цардуулыг барьцалдуулагч бодисоор хэрэглэдэг олон улсын туршлага байна.

Гаалийн төв лаборатори улсын хилээр импортолж байгаа бодис дээр шинжилгээ хийдэг. Нүүрсний хувьд “Энержи ресурс” компанийн баяжуулсан кокс нүүрс хэрэглэдэг. Шинжлээд үзэхээр боловсруулаагүй нүүрс, баяжуулсан нүүрс хоёрын дунд дэгдэмхий бодисын хэмжээ хоёр дахин бага байгаа. Боловсруулаагүй нүүрс дээр 40-45 байхад шахмал түлш хийгээд байгаа түлшин дээр 18-23 байгаа. Шатаад гарах ёстой дэгдэмхий бодис хоёр дахин бага байна, хоёр дахин бага хордож байна гэсэн үг.

Гаалийн байгууллага эцсийн бүтээгдэхүүн болох шахмал түлшинд шинжилгээ хийж байгаагүй, Нүүрсэн дээр, импортоор орж ирж байгаа барьцалдуулагч бодис дээр хийж байгаа" гэв.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • GO Gan-Od (103.9.88.70)
    30 сая биш 3 сая иргэдээ орон сууцжуулчих л хэрэгтэй шүү дээ Тэрбум тэрбумаар нь утаа гэж агаарт цацаж шахааны бизнес хийж байхаар 4 дахин сонгогдсон 16 жил болж байгаа УИХ гишүүдээ
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 21 цаг 33 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 21 цаг 42 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 22 цаг 24 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 22 цаг 24 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 23 цаг 13 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 23 цаг 29 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top